Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 01

Валютын ханш

value

гадаад

Азербайжан, Армен хоёрын энхийн гэрээ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 12

img

388

news-img

Энэ сарын 8-ны баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын байлцсан, Цагаан ордонд болсон уулзалтаар Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян нар байлдааны ажиллагааг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү ёслолын дараа Дональд Трамп “35 жил тэд байлдсан, одоо харин найзууд боллоо. Тэд удаан хугацаанд найзууд байх болно” гэж онцлоод “Армени, Азербайжаны түүхэн энхийн дээд хэмжээний уулзалт Цагаан ордонд болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Армени, Азербайжан хоёр байлдааны ажиллагаагаа бүрмөсөн зогсоож, худалдаа, аялал жуулчлал, дипломат харилцаагаа сэргээн тогтоож, харилцан тус тусын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үүрэг хүлээж байна.

Иймээс АНУ Азербайжаны цэргийн хамтын ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцалж байна” гэж мэдэгдэв. Мөн Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев “Бид Пашинян ерөнхий сайдтай хамтран Нобелийн хороонд ерөнхийлөгч Трампыг энхтайвны шагналд нэр дэвшүүлэхийг хүссэн хүсэлт илгээхээр тохирч магадгүй” гэж мэдэгдэв. Пашинян ч энэ саналыг дэмжиж “Ерөнхийлөгч Трамп Нобелийн энхтайвны шагнал авах эрхтэй гэж үзэж байна. Бид энэ байр сууриа хамгаалж, урагшлуулах болно” гэж хэлсэн билээ. Тэгвэл энэ ёслолын ажиллагааны дараа Дональд Трамп өөрийн Truth So­cial хуудсанд “ТРАМП-ыг гарч иртэл олон удирдагч энэ дайныг зогсоох гэж оролдсон ч амжилт олоогүй” гэж бичжээ.

Армени, Азербайжан хоёр 30 гаруй жил Уулын Карабахын асуудлаар сөргөлдөж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд Азербайжан цэргийн хүчээр энэ нутгийг хяналтдаа авч, Уулын Карабахын армянчууд Армен руу дүрвэн, Ереваны энэ бүсээс цэргээ гаргахаас өөр аргагүй болсон. Учир нь энэ бүс нутгаас 2024 оны зургадугаар сард сүүлчийн орос “энхийг сахиулагч” цэрэг нутгаас явсан юм. Гэхдээ гол зогсоох тохиролцоонд хүрсэн Баку, Ереван хоёр энхийн гэрээнд өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй хэвээр байсан билээ. Энэ оны долдугаар сарын 10-нд Пашинян, Алиев нар Абу-Дабид дөрвөн цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээ хийсэн ч бас л гарын үсэг зуралгүй өнгөрсөн юм.

Хамгийн гол нь Цагаан ордонд гарын үсэг зурсан энэхүү энхийн гэрээг үндэслэж “Өмнөд Кавказын олон улсын энхтайван, хөгжил цэцэглэлтийн Трампын зам(TRIPP)” нэртэй төсөл хэрэгжихээр болов. Энэ төслөөр шинэ худалдааны зам Арменийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ба тус улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах юм байна. Энэхүү коридор болох шинэ зам Азербайжаныг Нахичеванийн хөндийгөөр Туркийн хилтэй холбох бөгөөд бүс нутаг дахь худалдаа, транзит, эрчим хүчний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилготой аж. Иймээс АНУ-ын албаныхан “Энэхүү шинэ худалдааны замыг аюулгүй ашиглах нөхцөлөөр хангах арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.Ийнхүү Цагаан хааны үеэс эхлэн олон зууны турш алуулж, дарлуулж ирсэн Өмнөд Кавказын улс, үндэстнүүд сая нэг юм Оросын нөлөөллөөс гарч байгаа нь тодорхой болов. Хамгийн гол нь ЗХУ задарсны дараа тусгаар улс болсон 11 сая Азербайжанчууд Ираны нутагт байгаа 25 сая ахан дүүстэйгээ шууд хиллэх боломж бүрдэж байна. Чухамхүү үүнээс л Тегеран болгоомжилж Ираны ерөнхийлөгчөөр анх удаа азербайжан хүн гаргаж ирсэн хэрэг. Иймээс Ираны дээд удирдагч аятолла ламын зөвлөх Али Акбар Велаяти энэ сарын 9-нд “Тегеран Армены хил дагуу Азербайжаныг Нахичеваньтай холбох коридор байгуулахыг зөвшөөрөхгүй. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Өмнөд Кавказын аюулгүй байдлыг заналхийлэх болно. Энэ шинэ зам бүс нутагт НАТО-гийн улсууд орж ирэх боломж бүрдүүлэх учир Орос улс стратегийн хувьд энэхүү коридорыг эсэргүүцэж болзошгүй” гэж мэдэгдээд “TRIPP замыг хэрэгжүүлэх нь Ираныг тусгаарлах болно. Иймээс уг зам Дональд Трампын хөлсний цэргүүдийн оршуулгын газар болно” хэмээн сүрдүүлэв. Үүний дараа Ираны ГХЯ Армени, Азербайжаны энхийн тунхагт гарын үсэг зурсанд хариу мэдэгдэл гарган энхийн гэрээ батлагдсаныг сайшаасан ч “Гадаадын аливаа оролцоо, ялангуяа манай улсуудын хил орчим үүсч байгаа сөрөг үр дагаварт санаа зовниж байна. Бүс нутгийн тээврийн системийн хөгжил нь зөвхөн харилцан ашигтай байдал, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, гадны оролцоогүй нөхцөлд л ашиг тустай байх болно” гэж онцолсон байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны есдүгээр сарын...

img

8 цагийн дараа

Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүж оржээ

Улсын дээд шүүх Чингэлтэй дүүргийн 1-р хороо Ц.Жигжиджавын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талд хуучнаар Хангарди ордон руу н...

img

8 цагийн дараа

Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна

Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэ...

img

7 цагийн дараа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли хүрэлцэн ирлээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдий...

img

7 цагийн дараа

Оросын эдийн засгийн өсөлтийн төгсгөл

ВВС-ийн Оросын Эдийн засгийн хэлтсийн редактор Ольга Шаминагийн “Оросын эдийн засгийн өсөлтийн төгсгөл” нийтлэлийг орчуулан хүргэж б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд