Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахдаа мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна

trend

img

2018 оны 9 сарын 13

img

120

Сүүлийн үед сошиал сүлжээгээр “Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас албан ёсоор мэдэгдэж байна.

Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх талаар заасан байдаг бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг энэхүү хэрэгжилтийг ханган тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг журмын дагуу олгодог. Мэргэшсэн жолоочийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагууд эрхлэн зохион байгууулдаг тул иргэд, аж ахуйн нэгж байгуулагууд энэ төрлийн залилангийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.

Хууль бусаар үнэмлэх гаргах талаар мэдээлэл гаргагч, зар тараасан этгээдүүд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нэр хүндэд халдаж байгаа учир холбогдох хууль, хяналтын байгууллагаар зохих арга хэмжээг авахуулахаар хандаад байна.

Иймд мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хүсэлтэй жолооч нар сургалт явуулах эрхтэй байгууллагуудад хандан суралцаж, зохих журмын дагуумэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Шаардлагатай мэдээллийг Автотэээврийн үндэсний төвийн лавлах 70070016 утас болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг өнөөдөр албадан гаргаж, тухайн улса...

img

8 цагийн дараа

“ТЭЦ III”-ын уулзвараас Мишээл экспогийн уулзвар хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

“ТЭЦ III”-ын уулзвараас Мишээл экспогийн уулзвар хүртэлх нийт 1.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү т...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

7 цагийн дараа

Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ

Энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 5 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chas...

img

7 цагийн дараа

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна. Т...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд