Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Л.Энхнасан: Ихэнх хөрөнгө нөхрийн нэр дээр бүртгэлтэй, салалт гарвал эхнэрт ямар ч өмч үлдэхгүй байх тохиолдол олон. Энэ бол бодлогоор шийдэх ёстой асуудал

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 6 сарын 24

img

73

news-img

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Лутаагийн Энхнасантай НҮБ-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлын талаар ярилцлаа.


-НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг хороонд Монгол улс 10 дахь удаагийн тайлангаа танилцуулсан талаар товч танилцуулахгүй юу. Таны хувьд энэхүү хэлэлцүүлгийн үеэр мөн илтгэл тавилаа шүү дээ?

-Тийм ээ, Монгол Улс 1981 онд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-д нэгдсэн улс. Энэхүү конвенцын дагуу улс орнууд тодорхой хугацаанд тайлан өгч, өөрсдийн бодлого, хэрэгжилтээ тайлагнадаг. 2022 онд бид 10 дахь удаагийн тайлангаа Женев хотноо танилцуулсан. Манайхаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд ахалсан ажлын хэсэг оролцсон. Үүний үр дүнд олон улсын шинжээчид манай улсын хийсэн ажлыг үнэлж, цаашид анхаарах 93 зөвлөмж өгсөн байдаг.

-Эдгээр зөвлөмжүүд ямар чиглэлд хамаарч байна вэ?

-Жишээлбэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, тэднийг эдийн засгийн хувьд бие даасан болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг асуудал багтсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд дуу хоолой нь хүрч байгаа эсэхийг ч анхааруулсан байдаг.

-Жишээ нь, эдийн засгийн хувьд монгол эмэгтэйчүүд ямар хүндрэлтэй тулгарч байна вэ?

-Маш энгийнээр хэлэхэд, айл гэрийн өмч, жишээлбэл, газар, машин, мал гэх мэт нь ихэвчлэн эрэгтэй хүний буюу нөхрийн нэр дээр байдаг. Гэр бүл салвал тэр өмчийн хуваарилалт дээр эмэгтэй хүн хохирох тохиолдол олон. Түүнчлэн эмэгтэйчүүд ялангуяа хөдөө орон нутагт ажил хийх боломжоор хязгаарлагдмал байдаг. Энэ бүхэн тэднийг эдийн засгийн хараат байдалд оруулдаг. Үүнийг өөрчлөхийн тулд төрөөс хөдөө орон нутгийн малгүй, цөөн малтай эмэгтэйчүүдэд зориулсан “малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ нь зээл биш, харин эргэн төлөгдөх нөхцөлтэй мал олгоод, аж амьдралаа өөд нь татах боломж олгож байгаа хэрэг.

-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд улс төрийн түвшинд ямар ахиц гарсан гэж та хувьдаа үздэг вэ?

-2024 оны УИХ-ын сонгуулиар анх удаа нэр дэвшигчдийн жагсаалтыг эмэгтэй, эрэгтэйг 1:1 харьцаагаар сөөлжлүүлж бүрдүүлсэн. Ингэснээр 32 эмэгтэй УИХ-д сонгогдсон. Энэ нь нийт гишүүдийн 25.4 хувь гэсэн үг. Энэ нь Ази тивийн дунджаас ч өндөр үзүүлэлт болсон. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь бодлогыг илүү тэнцвэртэй, амьдралд ойр болгодог.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар төр ямар ажлууд хийж байна вэ. Таны хувьд Нийгмийн бодлогын байнгын хороог ахалдаг шүү дээ…?

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид зөвхөн цагдаад хандана гэдэг хэцүү. Тиймээс төрөөс “Нэг цэгийн үйлчилгээ”-г байгуулсан. Энэ нь ганцхан газар очоод хууль, сэтгэл зүй, эрүүл мэндийн зөвлөгөө, түр хамгаалах байр зэрэг тусламжуудыг цогцоор нь авна гэсэн үг. 2025 оны байдлаар 39 ийм төв ажиллаж байна. Үүн дээр нэмээд цахим систем буюу “E-Family” платформыг хөгжүүлж байгаа. Энэ нь ээжүүд, эмэгтэйчүүд гэр бүлийн асуудалтай холбоотой мэдээллийг гар утсаараа авах боломжтой болно гэсэн үг. Нийгмийн бодлогын байнгын хорооны хувьд эрхлэх асуудлынхаа хүрээнд Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгөөд явна. Мөн яамдуудтай бодлогын түвшинд уялдаа холбоогоо сайжруулж ажиллаж байгаа. Манай хорооны гишүүдийн хувьд нийгмийн бодлогын чиглэлээр идэвхтэй, санаачилгатай ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье.

-Эрүүл мэндийн хувьд эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар шинэ ажил хийгдэж байна вэ?

-Нэгдүгээрт, жирэмслэхээс сэргийлэх хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг 12 дахин нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг 11 наснаас эхлэн хийж эхэлсэн. Энэ нь Монголд анх удаа “заавал хийх” вакцин болсон. 68 мянга гаруй охид хамрагдсан. Мөн өсвөр үеийнхэнд зориулсан эмэгтэйчүүдийн кабинет, зөвлөгөөний төвүүдийг нийслэл болон хөдөөд нээсэн. Энэ мэт ажлуудыг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж байгаа.

-Танай байнгын хорооны хувьд боловсролын салбарын бодлогод ан-хаарч, эрх зүйн орчны хэрэгжилтийг хянан ажилладаг. Энэ утгаараа боловсролын салбарт охидын оролцоог хангах чиглэлд ахиц юу байна вэ?

-Юуны өмнө сургууль завсардсан хүүхдүүдийн 60 гаруй хувийг нөхөн боловсролд хамруулаад байна. Жишээ нь, хөдөө мал дагасан айлын охидын хичээл тасалддаг асуудал бий. Тэднийг сургалтад эргүүлэн татах, цахим сургалт санал болгох ажлуудыг шат дараатай хийж байгаа нь зөв. Мөн боловсролын салбарт хүүхэд хамгааллын тусгай зохицуулалтыг 2024 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар оруулсан. Энэ нь сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлтээс эхлээд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж хамгаалах механизмыг бий болгож өгч байгаа. Цаашид боловсролын салбарыг бид илүү бодлогын түвшинд шинэчлэх, өөрчлөх, олон жил үргэлжилж байгаа алдаа дутагдлыг засах шаардлага бий. Ер нь цаашид анхаарах хэд хэдэн чухал зүйл байна. Нэгдүгээрт, бидэнд бодитой статистик мэдээлэл дутмаг байна. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгууль өгөх эрх хязгаарлагдмал байгаа, мөн эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэх ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа эсэхийг тодорхойлоход шаардлагатай хүйс, нас, үндэс угсаа, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байршил, нийгэм эдийн засгийн үндэслэлээр нь ангилсан статистик мэдээлэл дутмаг байна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн өмчийн эрх, эдийн засгийн эрх мэдэл сул байна. Ихэнх хөрөнгө нөхрийн нэр дээр бүртгэлтэй, салалт гарвал эхнэрт ямар ч өмч үлдэхгүй байх тохиолдол олон. Энэ бол үнэхээр бодлогоор шийдэх ёстой асуудал.

-Эцэст нь, эмэгтэйчүүдийн тухай асуудлыг зөвхөн “эмэгтэйчүүдийн асуудал” гэж үздэг хандлага их байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Яг үнэн. Эмэгтэй хүн гэртээ хүүхдээ харж, гэрээ цэмбийлгэж байх ёстой гэсэн ойлголт зарим хүмүүст хэвээрээ байна. Гэтэл эмэгтэй хүн зөвхөн гэр бүлээ авч явах үүрэгтэй биш, нийгмийн бүх түвшинд оролцож, бодлого гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх эрхтэй. Энэ бол эмэгтэйчүүдийн асуудал биш, нийгмийн шударга ёсны асуудал юм. Жендер гэдэг бол эмэгтэй хүн давамгайлъя гэдэг үг биш. Харин боломжийн тэгш байдал ярьж байгаа хэрэг. Энэ л ойлголтыг бид бүх түвшинд суулгах ёстой.

Э.МӨНХТҮВШИН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамг...

img

8 цагийн дараа

АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.24)-ийн хуралдаанаар Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрл...

img

7 цагийн дараа

Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы у...

img

6 цагийн дараа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төр...

img

6 цагийн дараа

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.24) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

👍

Онцлох нийтлэлүүд