Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 24

img

23

news-img

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Иж бүрэн сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх нь чухал зорилт болоод байна. Гамшгаас хамгаалах сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох үйл ажиллагаанд хувь хүн, байгууллага, орон нутгийн бэлэн байдлыг дээшлүүлэх гол үндэс болдог” гэв.

Энэ удаагийн сургуульд аймгийн Онцгой комисс, 13 алба, 13 мэргэжлийн анги, сумдын Засаг дарга нарын 500 гаруй ажилтан, алба хаагч оролцож, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” үндсэн сэдвийн хүрээнд дадлага сургуульд хамрагдах юм.  Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдах бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хэнтий аймагт 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэж, 111 хүний амь эрсдэж, 3.6 сая толгой мал хорогдон, 1.09 их наяд төгрөгийн хохирол учраад байгаа аж. Тэдгээрийн дийлэнхийг буюу 51.4 хувийг обьектын гал түймэр, 20.1 хувийг хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол, 14.7 хувийг халдварт өвчин, 11.5 хувийг ой, хээрийн түймэр, үлдсэн хувийг байгалийн бусад гамшиг эзэлж байна.

Сургуулийн нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон албаны төлөөлөл оролцжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамг...

img

24 минутын дараа

АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.24)-ийн хуралдаанаар Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрл...

img

17 минутын өмнө

Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы у...

img

42 минутын өмнө

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төр...

img

1 цагийн өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.24) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэ...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд