Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

trend

Админ

img

2025 оны 6 сарын 24

img

15

news-img

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.24)-ийн хуралдаанаар Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, Үйлдвэрлэл технологийн паркийн асуудлаарх хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны хуралдаанаар байгуулсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, С.Замира, М.Бадамсүрэн, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, Г.Очирбат нар ажиллаж буй уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалыг өөрийнх нь хүсэлтийн дагуу нэмж оруулав.

Байнгын хорооны хуралдаанд Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэн танилцуулав. Байнгын хорооны энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Ганзориг, М.Ганхүлэг, Х.Жангабыл, С.Замира, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Д.Энхтуяа нар ажиллаж, таван удаагийн хуралдаан, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Байнгын хорооноос “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, “Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт судалгааг хийлгэж, судалгааны үр дүнгээс хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой санал, зөвлөмжийг боловсруулсан байна. Ажлын хэсгээс Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд, говийн бүсийн Дорноговь аймагт зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэгт нийт 200 гаруй иргэн оролцож, 600 гаруй санал ирүүлсэн байна. Энэхүү цуврал хэлэлцүүлгийн саналууд, мөн Монгол Улсын бүс нутаг бүрд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 880 жижиг, дунд бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүгнэлт, бичил, жижиг, дунд бизнест төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаарх гадаад улс орнуудын туршлагад үндэслэн дараах санал, дүгнэлтийг боловсруулжээ.

Санал дүгнэлтэд өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дэмжих цогц бодлого, хуулийн зохицуулалт хангалтгүй, Жижиг, дунд үйлдвэрийн газрын харьяалал, бүтцийн уялдаа сул, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийн хүртээмж бага, зээлийн эх үүсвэр хангалтгүй, зээлийн хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, татвар, нийгмийн даатгалын дарамт, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийн хүртээмж, менежмент хангалтгүй, ур чадвартай ажиллах хүчний хомсдолтой зэрэг олон асуудлууд тулгарч байгааг дурдан, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг боловсронгуй болгох, бодлогын зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газрын харьяалал, бүтэц, зохион байгуулалтын өөрчилж, санхүүгийн корпорац болгох, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж, эх үүсвэр, хэмжээг нэмэгдүүлж, үе шаттай, тасралтгүй олгодог болгох, хугацааг уртасгаж, хүүг бууруулах, эрх зүйн орчны шинэчлэх, ногоон зээлийн хөтөлбөр боловсруулах, шалгуур нөхцлийг хөнгөвчлөх зэрэг олон санал гаргаж, ажлын байр, худалдан борлуулалтыг дэмжих, импортыг зохицуулж дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, гарааны бизнес эрхлэгчдэд татварын дэмжлэг үзүүлэх, дэд бүтэц, инновацийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгажээ.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хөдөөгийн сумдад зах зээл байхгүйгээс жижиг дунд үйлдвэр тогтвортой ажиллаж чадахгүй, үүд хаалгаа барьж байгааг харгалзан тэдний бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг хэрхэн дэмжих талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат энэ чиглэлээр Худалдааны тухай хуулийг шинэчлэн сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэйг зөвлөж, өрхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих “10000 нарны дээвэр” төслийг тодорхой тусгах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн санд одоогоор хуримтлал бий болоогүй байгаа учир тус сангаас хөрөнгө хуваарилах асуудал хэрэгжих боломжгүй анхаарууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга санал дүгнэлт болон тогтоолын төсөлд хуулиас давсан агуулга оруулахгүй байх, Засгийн газарт чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг даалгах, бүсчилсэн хөгжлийн зарчимд нийцүүлж, цар хүрээг хумих талаар санал хэлэв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэл, бизнес, өрхийн аж ахуйг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдэд иргэн хэрхэн хамрагдахаа мэдэхгүй, энэ талаарх мэдээ мэдээлэл хангалтгүй, ил тод бус байгааг цаашид яаж идэвхжүүлэх тухай болон цахилгаан, дулааны үнийг нэмсэн шийдвэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрхэн нөлөөлснийг судалсан, эсэхийг асууж хариулт авлаа. Мөн тэрбээр төрийн өмчийн хөрөнгөө ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч тодруулах сонгон шалгаруулалт бүр тухайн төсөл хэрэгжих орон нутагтаа ажлын байр бий болгох зорилго агуулдаг гэдгийг сануулж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд технологийн төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үндэсний бүтээгдэхүүнд инноваци шингээх шаардлага байгааг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тухай тогтоолыг дэмжив. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалын санаачлан боловсруулсан нүүрсний цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараа нь хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хийж, Монгол Улсын хөгжлйн урт, дунд, богино хугацааны бодлогын барими бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүлэмжийн хийн ялгаралыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх болон томоохон аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхээр заасныг тоочин дурдаад, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нүүрсний цахилгаан станцуудын үр ашгийг дээшлүүлэх, газрын тосны олборлолт, барилгын материал, химийн үйлдвэрлэлд ашиглах хүнд үйлдвэрүүдийг харилцан уялдуулах, хүлэмжийн ялгаралыг бууруулах технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах татварын болон бодлогын бусад дэмжлэгийг тодорхойлж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч буй тул нүүрсний цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй гэсэн юм.

Түүний хийсэн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Тулга, М.Энхцэцэг нар асуулт асууж, хагас коксжих нүүрсийг Улаанбаатар хотын айл, өрхийн өвлийн түлшний хэрэглээнд нэвтрүүлэх шийдэл технологийн хувьд зөв эсэх, зарим Улсын Их Хурлын гишүүдийн дэмжиж байгаа дулаалгын асуудал ямар үр дүнтэйг болон эрдэмтэн, судлаачдын дүгнэлт гарсан эсэх, үндэслэж буй эрх зүйн баримт бичгүүд оновчтой эсэх, мөн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдаж байгаа эсэхийг тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал утаа гаргадаг түлшинд төсвийн хөрөнгө зарцуулахгүй гэсэн Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатайг болон нүүрсний хэрэглээ зөвхөн эрчим хүчний салбарын бус олон салбарын дундын хэрэглээ бөгөөд хүлэмжийн хийг бууруулах бодит шаардлага тулгарч буй учир цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь гарцаагүй тулгамдаж буй зорилт болохыг онцолж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хөтөлбөрийг нэмж оруулсны үндсэн дээр энэ чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, хөтөлбөр, төлөвлөгөө гэсэн цаасны ажил хэт ихсэж, үр дүнгүй ажлууд олширч байгаа тул Засгийн газарт бас нэг стрөтеги төлөвлөгөө боловсруулах тухай чиглэл өгөхийг дэмжихгүй гэдгээ хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат ногоон эрчим хүчийг хөгжүүлэх чиг хандлагыг баримжаалах, орчин үеийн шинэ, дэвшилтэт технологийг дэмжих бодлогыг явуулах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга манай улсын эдийн засаг нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд нүүрс бол манай баялаг учир үүнийгээ хөгжүүлэх нь зүй ёсны асуудал гэдгийг тэмдэглэсэн юм. Тэрбээр ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчний шаардлагыг хангах нь гарцаагүй боловч өөрийн нөөц боломжоо хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байгааг дурдан, нүрсний цэвэр үйлдвэрлэлийг технологиор дамжуулж, кластер болгож хөгжүүлэх санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үүний дараа Үйлдвэрлэл технологийн паркийн асуудлаарх хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж болон холбогдуулан боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос 2024 оны 12 дугаар сард үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн орчныг судалж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын Үйлдвэрлэл технологийн паркуудын нэгдсэн холбоо хамтран үйлдвэрлэл технологийн паркийн асуудлаарх хоёр дахь удаагийн форумыг зохион байгуулж, санал, зөвлөмж гаргасан байна.

Уг санал, зөвлөмж болон тогтоолын төслийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцууллаа. Санал, зөвлөмжид үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн баримт бичиг, нэгдсэн стратеги боловсруулах, хүнд үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийн паркийн эрх зүйн орчныг шинээр бий болгох, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, бодит байдалд нийцүүлэх бүтээн байгуулах, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, төрийн үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор дэмжих, түргэвчилсэн горимоор шийдвэрлэх, барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх,түүхий эдээр хангах таатай нөхцөл бий болгох зэрэг бодлогын болон эрх зүйн дэмжлэгүүдийг тусгасан байна. Эдгээр дэмжлэгүүдийг шийдвэрлэх, хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгохоор Байнгын хорооны тогтоолын төсөлд дурдсан байна.

Санал, зөвлөмж болон тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, Ж.Золжаргал, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Д.Үүрийнтуяа нар үг хэлж, тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр үйлдвэрлэл технологийн паркад бодлогын болон хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамг...

img

2 цагийн дараа

АҮББХ: Ажлын хэсгийн санал, дүгнэлт, хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.24)-ийн хуралдаанаар Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрл...

img

1 цагийн дараа

Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы у...

img

43 минутын дараа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төр...

img

12 минутын дараа

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.24) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэ...

img

8 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд