Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 03

Валютын ханш

value

гадаад

Шинмоэдакэ галт уул дэлбэрчээ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 29

img

157

news-img

Японы баруун өмнөд нутагт орших Шинмоэдакэ галт уул дахин дэлбэрч, галт уулын тогооноос 5500 м-ийн өндөрт үнс нурам цацагджээ. Кагошима, Миязаки мужуудыг дамнан оршдог Киришима нурууны идэвхтэй галт уул пүрэв гаргийн 04:53 цагт дэлбэрсэн байна. Улмаар долоодугаар сарын 3-наас хойш анх удаа үнс нурам нь 5 мянга гаруй м-ийн өндөрт цацагдсаныг орон нутгийн цаг уурын ажиглалтын албаныхан мэдээлжээ.

Үнс нурам пүрэв гаргийн өглөөний 05:23 цагийн байдлаар 4500 м өндөрт цацагдсан байна. Харин галт уулын томоохон чулуулаг, пирокластик урсгал ихээр ажиглагдаагүй байна. Одоогоор Японы таван шатлалт хэмжүүрээр гуравдугаар түвшний түгшүүрийг зарлаад байгаа бөгөөд энэ нь галт уул руу ойртож болохгүй гэсэн үг юм.

Галт уулын чулуулаг тогооноос 3 км-ийн зайд, пирокластик урсгал 2 км-ийн зайд байгаа тул сонор сэрэмжтэй байхыг албаныхан сануулж байна. Мөн шаардлагагүй тохиолдолд гадуур гарах, үнс нурам унасан байх магадлалтай газруудад авто машинаар зорчихгүй байхыг зөвлөжээ.

Түүнчлэн хөрш зэргэлдээх хотуудад галт уулын их хэмжээний үнс нурам цацагдсан нь батлагдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, бага зэргийн хур тунадас орсноор тунадаснаас үүдэлтэй гамшиг нүүрлэж болзошгүй тул үнс нурмыг хурдан арилгах нь чухал юм.

 

Э.Хулан

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МАН-ын дарга хэн болох вэ

Намууд эхнээсээ даргаа сонгож шинэчилж эхлэж байна. Энэ нь Улс төрийн намын хуулиар намын дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотой юм . Сая А...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 градус

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-сонгины орчмоор +2…+4 г...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Бид ялав” нийтлэл хэвлэгдлээ 

“Өдрийн сонин”-ылхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлан &...

img

6 цагийн дараа

Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүү...

img

7 цагийн өмнө

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүллээ

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оро...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд