мэдээ
Шинэ Зеланд Улсын Парламентын даргын айлчлал өндөрлөлөө

Админ
2025 оны 9 сарын 03

41

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөсөн Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.03) буцлаа. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол, Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс үдэн мордуулав.
Олон улсын Чингис хаан нисэх буудлаас төлөөлөгчдийг үдэн гаргах үедээ Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Шинэ Зеландын Парламентын дарга Жерард Браунлид Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн талархлын захидал болон айлчлалын үеийн фото зургийн цомгийг дурсгал болгон гардуулав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэхүү албан ёсны айлчлал Монгол, Шинэ Зеландын харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент хоорондын харилцааг шинэ түвшинд гаргаж, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал алхам болсныг Улсын Их Хурлын дарга талархлын захидалдаа дурджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өд...
9 минутын өмнө
Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн замыг засахыг үүрэг болголоо
НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр өчигдөр ирэх жил шинээр барих 10 гаруй авто замын трасста...
1 цагийн өмнө
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд ор...
1 цагийн өмнө
Ахмад дайчдад төрийн дээд цол, одон медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дарха...
1 цагийн өмнө
Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар
Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэл...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд