Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 03

img

36

news-img

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ. Үүнд:

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа;
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа;
  3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
  4. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
  7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
  8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
  12. Дархлаажуулалтын мэдээлэл.

Дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж байгаа бөгөөд цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Цахим олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв эсэхийг шалгах боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗУРХАЙ: Бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын есдүгээр сарын 4, Бархасбадь гариг. Билгийн тооллын 12, Элдэв тэнгэртэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 06:14 ...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Ш...

img

8 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Зөрөө” хэмээх нийтлэл хэвлэгдлээ 

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын Өргөдлийн байнгын...

img

7 цагийн дараа

Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр...

img

6 цагийн өмнө

ХХААХҮЯ: Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. – Энэ зун газар тари...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд