Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

trend

Админ

img

2025 оны 9 сарын 15

img

1

news-img

2025 оны есдүгээр сарын 15-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 17-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

Хур тунадас: Есдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 15-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 17-21-нд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Есдүгээр сарын 22-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 22-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 17-ноос өдөртөө дулаарч, шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Есдүгээр сарын 22-нд бага зэрэг сэрүүснэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 19.3 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх...

img

8 цагийн дараа

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн гишүүн Б.Жаргаланг...

img

7 цагийн дараа

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын даг...

img

7 цагийн дараа

Mөнгөний нийлүүлэлт 44.3 их наяд төгрөгт хүрчээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 44.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 (6....

img

7 цагийн дараа

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэлжээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд