гадаад
Балбын түр ерөнхий сайд Сушила Карки

Админ
2025 оны 9 сарын 17

26

Балбын түр ерөнхий сайд Сушила Карки нь коммунистууд болон төвчүүдийн засгийн газрыг унагасны дараа эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын Discord цахим сүлжээний санал хураалтаар сонгогдсон бөгөөд томилогдсоныхоо дараа анх удаа олон нийтэд зориулан үг хэлж “Би зургаан сарын дараа, улс оронд сонгууль явуулж, шинэ засгийн газар байгуулагдмагц огцорно. Би энэ албыг хүсээгүй. Намайг зөвшөөрүүлэхэд гудамжны дуу хоолой нөлөөлсөн Шинэ сонгуулийг ирэх оны гуравдугаар сарын 5-нд явуулахаар төлөвлөж байна. Бид “Z-т үеийнхэн“-ий сэтгэлгээнд нийцэж ажиллах ёстой. Тэд авлигыг эцэслэх, сайн засаглалыг бий болгох, эдийн засгийн тэгш байдлыг хангахыг шаардаж байна” гэж мэдэгдэв. Тэрээр энэ сарын 12-ны баасан гаригт түр ерөнхий сайдын албыг хүлээн авсан юм.
Өмнөх ерөнхий сайд, “Маогийн марксист нам” гэгддэг “Балбын нэгдсэн марксист-ленинист нам”-ын коммунист удирдагч Кхадга Прасад Шарма Оли нь өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр үргэлжилсэн иргэдийн ширүүн эсэргүүцлийн дараа огцорсон бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр энэ үймээнээр 72 хүн амиа алдаад байгаа юм.
Жагсагчид ерөнхий сайдыг огцорсны дараа ч эсэргүүцлээ зогсоолгүй хэдэн улстөрчийн байшинг сүйтгэж, парламентын байрыг шатаасан юм. Иймээс авлигын эсрэг тэмцэгч гэдгээрээ нэрд гарсан Сушила Каркиг Discord сүлжээгээр хэд хэдэн нэр дэвшигчдийн дундаас иргэд сонгож, ерөнхий сайд болгожээ.
Сушила Карки нь 2009–2017 онд Дээд шүүхийн шүүгчээр, сүүлийн жилд нь тус шүүхийн даргаар ажиллаж байсан. Огцорсныхоо дараа тэрээр хоёр ном бичсэн бөгөөд «Шүүгч» нэртэй намтар болон «Шорон» нэртэй роман хэвлүүлжээ. Карки нь Непалын Дээд шүүхийн түүхэнд анхны эмэгтэй дарга болж байсан бол одоо улсынхаа анхны эмэгтэй ерөнхий сайд болж байна. Одоо Карки болон түүний засгийн газрыг хууль дэг журмыг сэргээх, парламентын байр болон жагсагчид сүйтгэсэн бусад барилгыг дахин барих, мөн “Z-т үеийнхэн”-ийг тайвшруулж, тэдний шаардсан өөрчлөлтүүдийг хийх зэрэг амаргүй даалгаврууд хүлээж байна. Сушила Карки 1952 онд төрсөн одоо 73 настай, ардчилал, шударга ёсны төлөө ажиллаж ирсэн хуульч, улстөрч юм
Г.АМАРСАНАА





ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13481 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдс...
8 цагийн дараа
Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Са...
8 цагийн дараа
ЗГ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан...
7 цагийн дараа
Ч.Отгочулуу: Хууль хяналтын тогтолцоо дарангуйлагчдын гар хөл хэвээр байна
Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай түүний орчуулсан ном болоод “Хөгжлийн банкны 80”-ын гэх хэргийн талаар ярилцлаа. -Хөгжлий...
7 цагийн дараа
“Халзан бүрэгтэйн” ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралд...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд