Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

О.Анхбаяр: Гэмт хэргийг хаана, хэн үйлдсэн, ямар үр дагавартайг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 9 сарын 17

img

34

news-img

 Хуульч, өмгөөлөгч О.Анхбаяртай ярилцлаа.


-Гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нууцыг задруулбал хүлээлгэдэг ял шийтгэл нь чанга байдаг. Гэвч үүний цаана үүсдэг асуудал нь гэмт хэргийг олон нийтээс нуух, мэдээлэхгүй орхих тусам далд гэмт хэргүүд гарах нь нэмэгддэг юм байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би хуульч, өмгөөлөгч хүний зүгээс ч тэр, хувь хүнийхээ байр сууринаас ч тэр, ялангуяа төрийн байгууллагатай холбоотой асуудал дээр мэдээлэл ил тод байхыг дэмждэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа төрийн байгууллагын хажууд хязгаарлагдмал байж болох ч ил тод байх ёстой гэж үздэг.

Жишээ нь, онц ноцтой гэмт хэрэгтний нүүр царай, нэрийг нь битгий гарга гэсэн хандлага байдаг. Үүнийг би дэмждэггүй юм. Жишээ нь, АНУ-д онц ноцтой гэмт хэрэгтнийг нэр, ус, нүүр царайгаар нь шууд ил гаргадаг. Энэ бол халдвар хаана байна тэндээс хүмүүс хамгаална гэдэгтэй адил. Ийм асуудал үүсээд байгаа юм байна, ийм хүн гэмт хэрэг үйлдээд байгаа юм байна гэхээр хүмүүс шууд мэдээд эхэлдэг. Ялангуяа энэ асуудал олны нүдэн дээр ил үйлдэгддэг зодоон цохион, хүчингийн хэргүүд дээр илүү үр дүнтэй байдаг.

“Энэ гудамжинд хүчингийн хэрэг илүү үйлдэгдээд байна, энэ гудамжинд зодоон их гардаг юм байна, энэ гудамжинд дээрэм их гардаг юм байна” гэдгийг хүмүүс мэддэг болчихвол маш үр дүнтэй байна. Харин нууц, далд аргаар үйлдэгддэг авлигын хэрэг, тагнуулын хэргийг олон нийтэд мэдээлэх нь төдийлөн үр дүнтэй биш байх. Гэхдээ ийм аргаар үйлдэгддэг гэдгийг мэдээлвэл олон нийтэд хэрэгтэй.

Манайд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд онц ноцтой, нийгмийн жигшүүрт хэргийг аль болох нууцлах гээд байдаг хандлагатай. Гэмт хэргийн нарийн аргыг нууцлах нь зөв л дөө. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж байдаг. Тэр хуульд гэмт хэргийг үйлдэж байгаа нарийн арга техникийг олон нийтэд, хэвлэлд мэдээлэхийг хориглодог. Харин гэмт хэргийг хаана, хэн үйлдсэн, үүнээс болж ямар үр дагавар үүсээд байгааг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэж боддог. Манай шүүх, прокурорынхон үүнд аль болох, чөлөөтэй нээлттэй байхыг эрхэмлэх хэрэгтэй.

-Иргэд аюулгүй, тайван орчинд амьдрахын тулд татвар төлдөг. Гэтэл бодит байдал дээр ямар байна вэ?

-Төрийн эхний үүрэг бол иргэдээ гадны болон дотоодын дайснаас хамгаалах байдаг. Гадны дайсан бол ойлгомжтой зэвсэгт дайснаас хамгаалах. Хоёр дахь том үүрэг нь гэмт хэрэг зөрчлөөс энгийн иргэдийг цагдаа, шүүхээр дамжуулж хамгаалах ёстой. Тэгэхийн тулд бид татвар төлж, тэднийг санхүүжүүлж байгаа юм.

Төрийн хянах ёстой зүйл бол гэмт хэрэгтэй тэмцэж байгаа ажил хэрхэн үр дүнтэй байгаа юм бэ, хууль ёсыг мөрдөж чадаж байна уу гэдэгт анхаарах ёстой. Гэвч хууль журмыг зөрчөөд хэн нэгнийг хохироогоод хилсдүүлэх гээд байж болохгүй. Үр дүнд хүрэхийн тулд шударга л байх ёстой.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэгт яг юуг хамааруулж авч үздэг юм бол?

-Эрүүгийн хуульд “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гээд гэмт хэрэг байгаа. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэгт юу хамаарч байгаа нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн хэргийн дугаар нь ил явж байдаг. Үүнийг нууц гэж үзэх юм уу. Эсвэл хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, хэргийг шалгаж байгаа мөрдөгчийг хэн ч олоод мэдэж болно. “Нууц” гэж юуг хэлэх вэ гэдгээ Эрүүгийн хуульдаа тодорхой зааглаж бичээгүй. Бас мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан “хүнийг” гээд бичсэн байгаа. Жишээ нь, сэтгүүлчийн үндсэн ажил бол эх сурвалжаас мэдээллийг аваад олон нийтэд түгээх үүрэгтэй. Тэгэхэд сэтгүүлч нууц задруулах гэдгээр татагдах бүрэн боломжтой болчихож байгаа юм. Хэргийн талаар сэтгүүлч мэдээлэл аваад сонин, хэвлэл дээрээ нийтэлбэл хэрэг үүсч болно гэсэн үг. Өмгөөлөгч биднийг хүртэл энэ зүйл ангиар шалгаж болно. Хүн гэхээрээ бүгд л орно шүү дээ. Сүүлийн үед гараад байгаа онц ноцтой хэргүүд дээр зургийг нь тавиад бичээд байгаа чинь шүүхэд нөлөөлж байгаа хэлбэр болчихож байгаа юм. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал 1-5 жилийн хорих ялтай байдаг. Ер нь гэмт хэрэг гэдэг хүний нийгэм байгаа газар заавал байдаг зүйл. Үүнийг ор тас байхгүй болгоно гэж хэзээ ч байхгүй. Харин гэмт хэргийг ил тод мэдээлэхдээ үйлдлийн аргыг л бичиж болохгүй. Иргэн хүн хэзээ эрх чөлөөтэй байдаг вэ гэвэл үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хаана байна тэр үедээ эрх чөлөөтэй байна.

-Үнэхээр хууль нь чанга байгаад гэмт хэрэг буурсан жишиг олон улсад байдаг юм болов уу?

-Тийм л хууль нь чанга байсан юм бол яагаад Зөвлөлтийн үед Чикатило гээд цуврал алуурчин 200 эмэгтэйг хүчиндээд хөнөөсөн юм. Уг нь Зөвлөлтийн үед хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж байхгүй байсан. Хамгийн хатуу ялтай, эрүүгийн хууль үйлчилж байсан газар шүү дээ. Хэвлэлээрээ дандаа нийгмийнхээ сайн сайхныг ярьдаг байсан социализмын үе.

Гэмт хэргийг мэдээлэх нь хүмүүсийн сэдэл санааг төрүүлдэг байсан юм бол Зөвлөлтийн тэр нийгэмд гэмт хэрэг гарахгүй байх ёстой байсан. Гэтэл тэр онол худлаа болох нь шууд мэдэгдэж байгаа биз дээ. Тийм өндөр ялтай, хэвлэл мэдээллээ хав дардаг байсан нийгэмд шүү дээ. Тодорхой хэмжээнд л буурахаас биш түр зуурын л арга байх.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13481 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдс...

img

7 цагийн дараа

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Са...

img

6 цагийн дараа

ЗГ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан...

img

6 цагийн дараа

Ч.Отгочулуу: Хууль хяналтын тогтолцоо дарангуйлагчдын гар хөл хэвээр байна

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай түүний орчуулсан ном болоод “Хөгжлийн банкны 80”-ын гэх хэргийн талаар ярилцлаа. -Хөгжлий...

img

6 цагийн дараа

“Халзан бүрэгтэйн” ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд