Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 19

img

14

news-img

Явган хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс НЗХГ-аас явган замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр ”НЗХГ-аас Зайсангийн гудамжны авто зам болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчлээд байна. Тус явган хүний зам өмнө нь 1-1.5 метр өргөнтэй байсныг 4-6 метр болгож өргөсгөж, асфальтбетоноор хучиж шинэчилсэн. Мөн Шадивлан дахь 5.3 км, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хоёр талын 1.6 км, Их Монгол Улсын гудамжны 1.8 км явган хүний замыг асфальт бетоноор шинэчилсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эцэг, эхчүүд, дугуй, мопедтой иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Мөн Элчингийн гудамж, Токиогийн гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж зэрэг байршилд явган хүний зам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэлээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс “Асфальт бетоноор шинэчлэл хийснээр зам нь нэг түвшинд болж, тэргэнцэртэй иргэд явахад илүү хүртээмжтэй болсон байна. Үүнээс гадна явган хүний зам, авто замын огтлолцол хэсгийн стандарт, хараагүй иргэдийн хөтөч хавтангийн товрууны стандарт зэргийг хангаж ажиллахад Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос уялдаатай ажиллаж байна. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн холбооны төлөөлөлтэй хамтран шинэчлэгдсэн замуудад өөрсдийн биеэр явж үзэж байна” гэв.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Брайл хэвлэлийн төвийн ажилтан Ц.Отгонбаатар “Явган замын үнэлгээний талаар 2010 оноос хойш оролцож, санал дүгнэлтээ МХҮХ-оор дамжуулан хүргүүлж байна. Үүний үр дүнд жилээс жилд явган замын чанар сайжирч байна. Мөн явган хүний зам дээр машин тавьж, замын чанар алдагдуулах нь хараагүй иргэдийн хүртээмжтэй байдалд хамгийн ихээр нөлөөлдөг. Скүүтер, мопедыг замбараагүй байрлуулах нь мөн хараагүй иргэд зорчиход саад учруулдаг. Тиймд, иргэдийг ухамсартай хандахыг уриалж байна” гэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.19) Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баяр...

img

8 цагийн дараа

2024 онд их, дээд сургууль, коллежийг 23.8 мянган оюутан төгсжээ

Манай улсын боловсролын бүх шатны сургуулийг өнгөрсөн оны хичээлийн жилд 147.8 мянган суралцагч төгсжээ. Үүнээс ерөнхий боловсролын ...

img

7 цагийн дараа

16 настай хохирогч охины өмгөөлөгч Б.Солонго: Тэр зураг бол нэгээхэн хэсэг нь. Тэрнээс аймаар зураг бий

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохай...

img

7 цагийн дараа

Д.Уянгалянхуа: Дэлхийн мисс бол хүмүүнлэг үйлсийн фестиваль юм

Дэлхийн Мисс Монгол-2026” хүмүүнлэг, гоо сайхны фестиваль зохиогдох гэж буйтай холбогдуулан дэлхийн миссийн Монгол дахь төлөөлөгч, “...

img

7 цагийн дараа

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.19/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. Хүнсний тухай хуульд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд