мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.541 болжээ

Админ
2025 оны 10 сарын 27
49

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны аравдугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.541 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа- 3 хүн
- Хөнгөн – 2
- Дунд – 1
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,520, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5070 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3111, 5-9 насны 1738 хүүхэд, 15-19 насны1695 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Урт наслах энгийн нууц, 102 настай йогийн багшийн түүх
Францын жижиг тосгонд хагас зуун жил йог заасан Шарлотт Шопен хатагтайн амьдралын философи Урт насны ухаан хөдөлгөөн, тэнцвэр, энгий...
7 цагийн дараа
М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авч чадахгүй бол Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллах болно
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Улс төрийн нөхцөл байдал хүндхэн байна. Намын асуудал төрий...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Со...
5 цагийн дараа
ТОЙМ: Метронд танихгүй бүлэг хүмүүс харь хувцастай гэнэт цовхчоод эхлэх нь гажиг биш үү
“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Дав.Цогтб...
5 цагийн дараа
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



