Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

АН-ын бүлэг: Хагас кокс нүүрсний хүртээмжийн талаарх мэдээллийг сонсов

trend

Админ

img

2025 оны 10 сарын 27

img

41

news-img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.10.27/ хуралдаанаараа Нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлж байгаа хагас кокс нүүрсний хүртээмжийн талаар мэдээллийг сонслоо.Танилцуулга мэдээллийг Хашаандаа сайхан амьдарья ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр гишүүдэд мэдээлэл өглөө.

Хотын удирдлагын мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2024-2025 оны өвөл 500.000 тонн шахмал түлш хэрэглэж байсан бол, энэ 2025-2026 оны өвөл 350.000 тонн хагас кокс түлш хэрэглэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн. Энэ нь гэр хорооллын нүүрсний хэрэглээг 30 орчим хувиар бууруулж байгаа аж. 9-р сарын 15-наас өмнө айлууд шахмал түлш хэрэглэж байсан бол, 10-р сарын 10-наас БНХАУ-ын хагас кокс түлшийг түлж эхэлсэн. 7 хоногт 7 шуудай түлш өгч байсан бол 10 дугаар сарын 20-ны өдрөөс 4 шуудай болгосон. Үүний улмаас олон айл өрх гал алдаж байгаа талаарх мэдээллийг өгөв. Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан. Энэ тоо цаашид нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хагас кокс түлшний олдоц болон БНХАУ гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлж байгаа эсэх талаар, цаашлаад гэр хорооллыг бууруулахын тулд орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бодитой бууруулахад авч буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сонсох ёстой гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025...

img

8 цагийн дараа

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш бүртгэнэ

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш буюу  2025.10.30-нд Монгол бөхийн өргөөнд бүр...

img

7 цагийн дараа

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор томуу,...

img

7 цагийн дараа

ФОТО: Төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилт...

img

7 цагийн дараа

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр бүлийн тухай хуул...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд