Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Б.Найдалаа: Засгийн газраас багш нарын цалинг ийм хугацаанд тэдэн төгрөгт хүргэнэ ээ гэсэн маш тодорхой бодлого гаргах хэрэгтэй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 29

img

31

news-img

УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаатай багш, эмч нарын асуудлаар ярилцлаа.


-Талбайд багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардан жагсаж байна. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн ажил хаялт одоо ч үргэлжилж байгаа. Уг асуудалд та УИХ-ын харьяа Байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын Байнгын хороо хуралдаж, хэлэлцээд ирэх оны төсвийн хүрээнд боломжит байдлаар нэмэх шийдвэрийг Төсвийн ажлын хэсэгт хүргүүлсэн байгаа. Миний бодлоор багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэх нь зөв, харин ч цагийн юмыг цагт нь шийдээгүйгээс үүссэн асуудал гэж үзэж байгаа. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсад багш, эмч нарын цалинг нэмэх тодорхой бодлого байхгүй. Ийм учраас төсөвт суулгалгүй орхиж ирсэн. Товчхондоо, өнөөдөр хичээлээ зааж байх ёстой багш нар, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох ёстой эмч нарыг гудамжинд гарч жагстал нь асуудлыг ужгируулсан үе үеийн Засгийн газрын буруу. Үнэхээр л хүн чухал, боловсрол, эрүүл мэнд чухал гэж үздэг байсан бол аль эрт, өнгөрсөн жилүүдэд цалинг нь нэмж, жил бүрийн төсөвт суулгаж ирэх байлаа.

-УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг явж байгаа. Ийм үед төсвөө задлаад уг асуудлыг нэмээд дахиад хэлэлцээд явах боломж бий юу?

-Одоо нэгэнт боож, өргөн барьсан 2026 оны төсөв хамаг нөөцөө шавхаад, хэчнээн хэмнэсэн ч гэлээ багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн хувьд санасанчлан нэмэх боломж байхгүй гэж хэлж болно. Аль хэдийнэ боогдсон төсөв, нэг юмыг хасахад цаана нь хэн нэгний цалин, ажил төсөв байхгүй болно гэсэн үг.

Харин энэ алдаагаа засаад цаашид дорвитой нэмэхийн тулд Засгийн газраас, Боловсролын яамнаас багш нарын цалинг ийм хугацаанд тэдэн төгрөгт хүргэнэ ээ гэсэн маш тодорхой бодлогоо гаргах хэрэгтэй. Эмч нарын цалин мөн адил. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг ингэж нэмнэ, ийм төсөв хэрэгтэй гэдэг бодлогын шийдвэрээ гаргаад, шаардлагатай бол УИХ-аар батлуулах хэрэгтэй. Тэтгэврийг нэмэх бол түүндээ тааруулаад Нийгмийн даатгалын сангаа зоригтой шинэчлэх хэрэгтэй. Ингэж дунд, урт хугацаанд цалин тэтгэвэр нэмэхээр тооцоолсон төсвийг Засгийн газар өргөн барьж, дутаж буй эх үүсвэрийг нь баялгийн сангаасаа байна уу, уул уурхайгаас байна уу, эсвэл барьж буй зам барилгаа цөөлнө үү ямар нэг байдлаар заавал бүрдүүлэх ёстой.

-Бодлогын хувьд Засгийн газар анхнаасаа алдаа гаргасан гэсэн үг үү?

-Ингэж юу чухал гэдгээ эхэлж тооцон эрэмбэлж, түүндээ тааруулаад төсвөө шийдэхийг бодлого гэдэг. Анхнаасаа ингэж төлөвлөөгүй, тооцоогүй, шийдээгүй болохоор өнөөдрийн асуудал үүссэн. Мөн жагсаж тэмцсэн нь л цалингаа нэмүүлдэг, заавал гуйж юм уу, гуядаж асуудал шийддэг буруу жишиг тогтож байгаа нь харамсалтай. Жагсаагүй ч цалин нэмэх ёстой өөр салбарууд бас бий. Ингэж дуулиан болгож нэмсэн цалинг дагаж үнэ өсдөг, эргээд бодит цалин буурчихдаг муу талтай. Цалингаа нэмэх бодлогоо эртхэн батлаад, чимээгүйхэн хэрэгжүүлээд явж байвал зөв бөгөөд үр дүнгээ өгөх юм. Багш нар маань цалин биш хүүхдийн хүмүүжил сурлага, эмч нар маань цалин бодох биш онош эмчилгээ ярьдаг болмоор байна.

-Иргэдийн бухимдлыг улам нэмж байгаа өөр нэг асуудал бол бензин шатахууны хомсдол байна. Хууль тогтоогчид уг асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна. Асуудлыг цаашид хэрхэн шийдэх ёстой юм бэ?

-Шатахуун бол стратегийн амин чухал асуудал гэдэг утгаараа тасалдал үүсч буй нь ноцтой асуудал. Энэ бол зөвхөн нийлүүлэлтийн доголдол бус, бодлогын уялдаа, хариуцлагатай холбоотой. Гэхдээ Засгийн газраас шатахуун хангалттай орж ирсэн тул ШТС-ууд хязгаарлалтаа цуцалсан гэж мэдээлсэн. Тэгэхээр шатахууны дараалал багасч, хүндрэлгүй болох байх гэж найдаж байна. Ер нь энэ асуудлыг гал унтраах хугацаанд түр аргацаах байдлаар бус, урт хугацаанд тогтвортой байлгах шийдэл, бодлогоор авч үзэж ажилламаар байна.

-Мэдээж, дотооддоо үйлдвэрлэх асуудлыг та хэлж байна уу?

-Нэн тэргүүнд, газрын тосны үйлдвэрээ яаралтай дуусгаж ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ үйлдвэрээ барьчихвал бид шатахууныхаа 50 хувийг дотоодоосоо хангана. Ер нь шатахууны хувьд бид нэг улсаас хараат, дээр нь дайн байлдаан, геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байхад энэ асуудал дахиад маргааш давтагдах магадлалтай. Иймд Монгол Улс хэрхэн бэлэн байх вэ, цаашид бодлогын ямар арга хэмжээ авахаа бодож, Засгийн газар яаралтай арга хэмжээ авч УИХ-аар шаардлагатай хууль шийдвэрүүд батлуулах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх онц чухал асуудал тул улс төржиж талцалгүй хандах учиртай. Энэ асуудлыг богино хугацаанд түр аргацаах бус, шатахууны хангамжийн тогтолцоог урт хугацаанд тогтвортой болгох бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, шатахууны нөөцийн бодлогоо шинэчилж, сав нөөцлүүр бэлдэх, энэ дэд бүтцэд зориулсан хөрөнгө оруулалтаа төр хувийн хэвшил хамтран нэмэгдүүлэх, нэг нийлүүлнгч улсаас 100 хувь хараат байдлыг зогсоох, бусад харш улсуудаас импортоодог болох, дотоодын нефть боловсруулах үйлдвэрийн төслөө түргэтгэж ашиглалтад оруулах, нефть хайгуулын ажлыг идэвхижүүлэх гэх мэт бодлого, арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайд Баялгийн хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгуулав

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүр...

img

5 цагийн дараа

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Ажлын хэсэг бай...

img

4 цагийн дараа

ЗГ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох...

img

4 цагийн дараа

Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025...

img

3 цагийн дараа

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш бүртгэнэ

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш буюу  2025.10.30-нд Монгол бөхийн өргөөнд бүр...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд