Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

trend

Админ

img

2025 оны 10 сарын 29

img

14

news-img

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Р.Сэддорж дарга танилцууллаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 276 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулан байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал гишүүн Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны дарга болсон, мөн өнгөрсөн хугацаанд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэхүү ажлын хэсгийг шинэчилж байгуулах шаардлага үүссэн байна. Байнгын хорооны даргын танилцуулсан уг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүийн 77.3 хувь нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Ийнхүү Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Уянга, Д.Үүрийнтуяа нар ажиллана.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр төслийн гол зохицуулалтын талаар тодруулан асуухад ажлын хэсгээс “Төслөөр дөрвөн цогц асуудлыг шийдвэрлэх нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар зорьсон. Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар улсын төсвөөс татаас авдаг, 100 мянгаас доош хүн амтай аймгууд түншлэлээр төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Энэ хязгаарлалтыг нээхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан бөгөөд үр дүнд нь нийслэл болон 21 аймаг улсын төсвөөс татаас авдаг эсэх, хүн амын тооноос үл хамааран, ялгаваргүйгээр төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх боломжтой болно” хэмээн хариуллаа. Түүнчлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн төсөл санаачлахаас авхуулаад түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах хүртэл нийт 8 үе шатыг дамжиж, хамгийн багадаа 12-13 сарын хугацаа шаардагдаж байгааг өөрчилж, шат дамжлагыг цөөрүүлж, тусгай шаардлагуудыг нэгтгэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг тусгажээ. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн төсөл дээр Сангийн яамнаас дөрвөн удаа зөвшөөрөл авдаг зохицуулалтыг өөрчилж, тус яамнаас санал, дүгнэлт авдаг болгон өөрчлөхөөр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр  хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчилж, түншлэлийн хүрээг тэлж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээнээс гадна хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлдэг болсноор орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг багасгаж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих ач холбогдолтой хэмээн нэмж тайлбарласан. Үргэлжлүүлэн Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Уянга, Р.Сэддорж нар асуулт асууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авсан юм. Тогтоолын төсөл дэх хууль тогтоомжийн дагуу биржийн томоохон дүнтэй арилжааг зохион байгуулах талаар, Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тодруулж, холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй авахыг хүсч байгаагаа илэрхийлж байв. “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй байна.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайд Баялгийн хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгуулав

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүр...

img

5 цагийн дараа

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Ажлын хэсэг бай...

img

4 цагийн дараа

ЗГ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох...

img

4 цагийн дараа

Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025...

img

3 цагийн дараа

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш бүртгэнэ

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш буюу  2025.10.30-нд Монгол бөхийн өргөөнд бүр...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд