мэдээ
ЗГ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

Админ
2025 оны 10 сарын 29
13

Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталлаа.
Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенц нь 87 гишүүн улстай бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон. Конвенцоор гишүүн улсууд иргэдийнхээ үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрч, солих асуудлыг зохицуулсан байдаг. Конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор конвенцын гишүүн улсуудтай үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тохиролцоог байгуулж тухайн улсад байнгын оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, ашигт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж хоёр талын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улс, Бельгийн Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад байнгын оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн эзэмшиж буй Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг аливаа урьдчилсан нөхцөлгүйгээр солиулах боломжтой болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээр нь нийт 11 зүйл бүхий монгол, киргиз, англи, орос хэлээрх дөрвөн эх бичвэрээс бүрдэх бөгөөд хоёр улсын иргэд өөрийн жолоодох эрхийн үнэмлэхээ нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих хүсэлтээ гаргахдаа бүрдүүлэх материал, эрх бүхий байгууллагаас дотоодын хууль тогтоомжид заасны дагуу хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх, харилцах хэл, харилцах байгууллага гэх зэрэг асуудлыг тусгасан байна. Түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэх дээр заасан тээврийн хэрэгслийн ангилалд нийцүүлсэн үнэмлэхээр солих бөгөөд шаардлагатай тохиолдолд талууд үнэмлэхний жинхэнэ эсэх дээр эрх бүхий байгууллагаас лавлагаа гарган өгч баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ.
“Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг талууд тус тусын дотоодын хууль зүйн процедурыг бүрэн хангаж, дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох зохицуулалттай.
Ерөнхий сайд Баялгийн хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгуулав
Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүр...
5 цагийн дараа
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Ажлын хэсэг бай...
4 цагийн дараа
ЗГ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох...
4 цагийн дараа
Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025...
3 цагийн дараа
Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш бүртгэнэ
Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш буюу 2025.10.30-нд Монгол бөхийн өргөөнд бүр...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд



