Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улс дахь айлчлал эхэллээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 01

news-img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотод очлоо.

“Фиучимино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.

Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ.

Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/.

623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй.

Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг алдартан төрөн гарчээ.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдрөөс эхлэн Офицеруудын ордноос Ботаник хүртэлх замын нэгдүгээр эгнээг чөлөөлнө

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээ...

img

8 цагийн дараа

Б.Гончигсүрэн их дуулгаас алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “ Абу Даби-2025” их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон. Тэмцээнд ма...

img

8 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улс дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Мат...

img

8 цагийн дараа

МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд хуралджээ

Муу, сайн ямар ч намд, улстөрчдөд стратеги гэж нэг юм байдаг. МАН даргаа солиод тогтсон стратеги нь: Намын даргыг 27 оны Ерөнхийлөгч...

img

7 цагийн дараа

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хугацаа гэдэг маш чухал байдаг

Улсын Их хурлын гишүүн Ж.Баясгалантай ярилцлаа. -Таны хувьд сүүлийн үед орон нутгаар их явж байгаа харагдсан. Яг ямар ажлаар явж, уу...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд