Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Олон улсын уулын өдөр тохиож байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 11

news-img

НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын уулын” өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг.

Энэхүү өдрийн жил бүрийн уриа өөр өөр байдаг бөгөөд энэ жил тус өдрийг “Мөсөн гол нь уул ус, хоол хүнс, амьжиргаанд чухал ач холбогдолтой” уриан дор тэмдэглэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөсөн гол, цас, мөс нь уур амьсгалын систем, усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн мөсөн голын хурдан хайлалтын өргөн хүрээтэй нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2025 оныг Мөсөн голыг хамгаалах олон улсын жил болгон зарласан.

Мөстлөг болон мөсөн бүрхүүл нь дэлхийн цэнгэг усны 70 орчим хувийг эзэлдэг. Тэдний хурдацтай хайлж байгаа нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүмүүнлэгийн хямралыг илэрхийлж, хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч, усны аюулгүй байдалд заналхийлж байна. Мөсөн голууд хайлж, мөнх цэвдэг хайлж байгаа нь үер усны аюул,  хөрсний гулсалт эсвэл элэгдэл, тунадас нэмэгдэх зэрэг эрсдлийг нэмэгдүүлж буй юм.

Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, усан цахилгаан станц, уулын аялал жуулчлал, тээвэр зэрэг салбарууд мөсөн голын өөрчлөлтийн ачааллыг мэдэрч байна. Олон уугуул иргэдийн хувьд мөсөн голууд бол ариун нандин зүйл бөгөөд тэдгээр нь бага багаар хайлж байгаа нь тухайн орон нутгийн байгалын өвөрмөц чанарыг адагдуулахад хүргэж буй аж.

Дэлхийн дулаарлаас үүдэн манай гарагийн мөсөн голууд хайлах процесс явагдаж байгаатай адил Монгол Алтайн нуруун дахь Потанины мөсөн гол ч хайлан багассаар байгаа билээ.

Монголын хамгийн урт мөсөн голын урт нь 20 км,  ойролцоогоор 50 км.кв талбайтай. Потанины мөсөн гол 2003-2009 онд буюу зургаан жилийн турш хийсэн судалгааны үр дүнд нийт 90 метр татарсныг тогтоосон бөгөөд энэ нь жилдээ 15 метр орчмоор хайлж байгаа гэсэн үг юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

А.Ганбаатар: Ардчилсан тогтолцоот улсуудын аюулгүй байдлын асуудлуудыг даван туулж, зөв арга зүйг боловсруулж байгаа туршлагыг сонсоно гэдэг бидэнд чухал

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд саяхан АНУ-д очиж ажиллаад ирлээ. Таны хув...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -18 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-12-нд шилжих шөнө нутгийн өмнөд хэсгээр, 12-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас үргэлжлэ...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй шийдвэрийг дагаад хамт олны баярыг нийтээр нь хориглоё

“Өдрийн сонин”-ы баасан аригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан, Эрүү...

img

6 цагийн дараа

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд бай...

img

9 цагийн өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай ар...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд