мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 хэм хүйтэн

Админ
2025 оны 12 сарын 25

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 25, 26-д ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны 12-р сарын 24-ний 20 цагаас 25-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр 32-37 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 26-31 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хүндэт доктор“ цол хүртлээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хүндэт доктор” цол хүртлээ. Энэ талаараа тэрбээр “Монгол Улсын Их Сургуулийн Ол...
8 цагийн дараа
Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар очоод бүлэг этгээдүүдэд дээрэмдүүлжээ
СХД-ийн нутаг дэвсгэрт, Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ...
8 цагийн дараа
2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын хэрэгжилтийг хангаж ажиллана
“Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл” болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжэ...
8 цагийн дараа
Талийгаач хүүгийн аав Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Бид хүүгийнхээ үхлийн жинхэнэ үнэнийг л олмоор байна
Сэлэнгэ аймгийн Ноён уулын ойр орчимд 25 настай залуу энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны шөнө амиа хорлосон байдалтай олдсон байна. ...
8 цагийн дараа
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



