мэдээ
Х.Энхжаргал: Хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж буурч, үр дүнд хүрсэн

Админ
2025 оны 12 сарын 24

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргалтай ярилцлаа.
-Энэ жилийн хувьд Улаанбаатар хот шинээр хагас коксон түлш хэрэглэж байгаа. Та бүхний судалгаагаар өмнөх жилүүдтэй харьцуулахад агаарын бохирдол буурсан уу, ямар үзүүлэлттэй байна вэ?
-Хагас коксон түлшийг өнгөрсөн арваннэдүгээр сарын 15-наас эхлээд Улаанбаатар хотод нэвтрүүлж эхэлсэн. Нэг сар хагас орчим хугацаанд энэхүү түлшийг хэрэглэсэн байна. 2024 онд уламжлалт шахмал түлшээ хэрэглэсэн. Энэ жилийн хувьд мөн өмнө нь хэрэглэж байсан түлшээ давхар түлж байгаад, хагас коксон түлш рүү шилжсэн. Өнөөдөр (өчигдөр) Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл V хурлаа хийлээ. Гол нь бид хагас коксон түлшний үр дүнг хэлэлцэж байгаа. Өнөөдрийн байдлаар агаарын чанар өндөр түвшинд хүрээгүй ч ноднин жилийн мөн үетэй харьцуулахад энэ жилээс түлж эхэлсэн хагас коксон түлшний үр дүнг гурван үндсэн итгэмжлэгдсэн лабораторид үр дүнг нь туршиж үзсэн байна. Ингэхэд харьцангуй эерэг үр дүнтэй гарлаа. Хамгийн наад зах нь азотын исэл, хүхрийн ислүүд 2-3 дахин багассан үр дүнгүүд танилцуулагдлаа. Мөн агаарт байгаа тоосонцоруудын хэмжээ 1.6 дахин буурсан. Тэгэхээр хагас коксон түлшийг нэврүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, зохих үр дүнд хүрсэн байна.
-Хагас коксон түлшний чанарын асуудал иргэдийн дунд өрнөж байгаа. Өмнө нь хэрэглэж байгаа түлшнээс ямар ялгаатай юм бол?
-Хагас коксон түлш урьд нь бидний түлж байсан медлингтэй адилхан хэмжээтэй. Гол нь хагас коксон түлш бүрэн шаталттай байгаа. Чанар нь нэлээд өндөр нүүрс. Хуучин хэрэглэж байсан түлш нь уугидаг, голдоо үлдчихээд байсан бол хагас коксон түлш маань яг бүтэн шатаж байгаа юм. Тэгэхээр дулаан гаргах чадвар нь харьцангуй өндөр, 5500 ккал-аас дээш илчлэгтэй. Тийм учраас хүрээлэн буй орчныг бохирдуулж буй хорт хийн элеметүүд багасаж байна гэсэн үг.
-Иргэдийн хувьд зөв галлах, угаараас урьдчилан сэргийлэх асуудал өвлийн улиралд хамгийн чухал байдаг л даа?
-Монголчууд эхнээсээ л гал түлж байсан ард түмэн.
Одоо бол яндангаа хөөлөх гэх мэт янз бүрийн зүйл ярьж байгаа. Гэхдээ судлаачийн хувьд хэлэхэд, манайхан түлдэг түлшээ л зөв түлж сурах хэрэгтэй байна. Түүнээс бүх зүйлийг нийгмээс, төр засгаас хүлээдэг байж болохгүй. Тэгэхээр аль аль талдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Нөгөө талаас бид хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай. 2026, 2027 оноос эхлээд Багануурын уурхайг түшиглээд 600 мянган тонны хүчин чадалтай хагас коксон түлшний үйлдвэр барина гэсэн техник эдийн засгийн үндэс нь боловсруулагдаад явж байна. Болж өгвөл 2026 оны сүүлээр ашиглалтад оруулах чиглэл байна. Гэхдээ нүүрсийг коксжуулах үйлдвэр бол амархан биш. Маш өндөр температураар нүүрсэнд байгаа шатамхай эдүүдийг өөрт нь шингээдэг процесс явагддаг. Энэ үндсэн дээр үйлдвэрийн зориулалттай том хэмжээний үйлдвэр барина. Гэхдээ цаг хугацаа, мөнгө санхүүгийн асуудал зайлшгүй тавигдана.
-Улаанбаатарын хотын агаарын бохирдлын асуудалд судлаачийн хувьд та юу хэлэх вэ?
-Агаарын бохирдол одоо л үүсчихээд байгаа асуудал биш л дээ. Судлаачийн хувьд агаарын бохирдолтой холбоотой олон судалгаа авч үздэг. Үүн дээр манайд нэгдүгээрт, цаг уурын нөхцөл байдлаас нэлээд хамаардаг. Гаднах температур хүйтрэх тусам хагас коксон түлш маань илүү шаталттай болдог. Яагаад гэвэл хүйтэн агаар маань халуун хүйтний хоорондох температураас болоод утаа соролт нь илүү сайн байдаг. Нөгөө талаас гадна агаарын температур нэмэгдэхэд автомашинаас утаа ялгардаг. 20-30 хувь нь автомашинаас үүсэж байна гэж үздэг. Энэ бол агаарыг бохирдуулагч маш том эх үүсвэр болж байгаа. Бусад эх үүсвэрүүд ч мөн бий. Тухайлбал, III цахилгаан станцын хувьд хүрээлэн буй орчинд хаягдаж байгаа утаагаа өндөр стандартын хэмжээнд бүрэн шүүж чадахгүй байгаа асуудал бий. “ТЭЦ 4”-ийн хувьд утаан дотор байгаа хордуулагч бодисыг тодорхой хэмжээнд барьж байгаа боловч шүүлтүүр нь стандартыг хангахад бүрэн биш байна. Мөн бусад жижиг зуухнуудыг үе шаттай сольж байна. Энэ бол яах ч аргагүй солигдох ёстой зүйл. Гэхдээ ямар ч байсан түүхий нүүрсийг түлж болохгүй гэдэг дээр л бид хатуу байр суурьтай байх ёстой.
Г.БАЛГАРМАА
Улсыг гуравдугаар төв эмнэлэг 2025 онд мэдрэлийн мэс заслын таван шинэ технологийг нутагшуулжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд мэдрэлийн мэс заслын чиглэлээр дэвшилтэт таван шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн ну...
8 цагийн дараа
Нэгдүгээр сараас багш, эмч нарын цалин 30-50 хувиар нэмэгдэнэ
Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай Засгий...
7 цагийн дараа
Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна
Шинэ жилийн баярыг угтан Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна.
...6 цагийн дараа
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэ...
6 цагийн дараа
АН-ын бүлгийн гишүүд “Унасан эдийн засаг – Уруудсан итгэл“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна
Энэ баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд то...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


