Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Д.Жаргалсайхан: Ажлаа хийж чадахгүй Засгийн газрыг хүчээр байлгаад байх хэрэггүй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 24

news-img

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагад чухам юу юуг тусгасан юм бэ?

-Дэд сайд нарыг томилох асуудлыг Засгийн газар их чимээгүйхэн, шуурхай хийсэн. Тийм болохоор АН-ын бүлэг шуурхай хурал зарлаад дэд сайд нарыг томилох нь буруу гэж үзсэн. Учир нь Монгол Улсын төсөв 2.2 их наяд төгрөгөөр тасарчихсан байгаа. Энэ бол үнэхээр том тоо. Үүний цаана баахан аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлээ авч чадахгүй сууж байгаа. Тэтгэвэр тэтгэмж, бензин шатахууны асуудал гээд олон зүйл байхад төсвийн үрэлгэн зардлыг багасгана. Ирэх онд төрийн албыг есөн хувиар цомхотгоно гээд баахан зорилт тавьчихаад яг үүнийхээ эсрэг дэд сайд нарыг томилоод оруулаад ирлээ. Үүнийгээ тэгээд хэл чимээгүйхэн, бараг хулгайгаар шахуу хийчихлээ. Тийм учраас сөрөг хүчний хувьд АН-ын бүлэг энэ асуудлыг эсэргүүцэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

-Ерөнхий сайдын зүгээс шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-Хуульд дэд сайд байгаа гэж хэлж байна лээ. Гэхдээ манай улсад хэрэгждэггүй олон хууль бий. Малчны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хууль огт хэрэгждэггүй. Гэтэл ард иргэдээ чиглэсэн энэ мэт хууль нь хэрэгждэггүй мөртлөө дарга томилох болохоор хууль нь хэрэгжээд байж болохгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлаа жаахан хойш нь тавих нь зөв байсан юм. Сандал суудлын хэрүүл хийсээр байтал улс орон маань урагшаа алхахгүй байна. Инфляци хоёр оронтой тоо руу орчихлоо. Улсаараа бензингүй болчихсон, малчид портертоо түлшээ хийгээд явж чадахгүй байна гээд энэ мэт асуудлуудаа шийдэж байх ёстой байтал хэдэн дарга томилоод байж таарахгүй.

-Шаардлагад дорвитой хариу өгөөгүй учраас Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн гэсэн үү?

-Дэд сайд нараа татаж авахгүй бол Засгийн газрыг огцруулна гэдэг манай намын бүлгийн шийдвэр гарчихсан. Тиймээс одоо гарын үсэг цуглуулаад эхлэх байх.

-Нөгөө талдаа өмнө нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал яригдахад АН нэг талдаа гарч чадаагүй байж одоо ингэх хэрэг байна уу гэсэн шүүмжлэл яваад байх юм. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Засгийн газар огцорчихсон шүү дээ. Харин Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад явсан. Ер нь өнөөдөр чуулган, байнгын хорооны ирцийг Ардчилсан нам л бүрдүүлж байгаа. МАН хоёр хуваагдсан хэвээрээ байгаа. Улсын төсвийг хүртэл батлахгүй гэж үзлээ шүү дээ. Төсвөө баталж чадаагүй бол чуулган тарах дээрээ тулах байсан. Ингэхээр төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Ээлжит бус сонгууль явагдана гээд олон асуудал үүсэх байсан. Энэ бүхнээс Ардчилсан нам л урьдчилан сэргийлж чадсан.

-Та ч яриандаа хэлж байна. Шатахуунгүй, төсөв тасарчихсан энэ үед Засгийн газрыг огцруулах нь ер нь хэр зөв шийдвэр юм бэ?

-Ер нь ийм хүндрэл бэрхшээл байгааг мэдэхгүй байгаа юм уу. Эсвэл мэдсээр байж эс үйлдэхүй хийгээд байна уу гэдэг өөрөө асуудал. Ийм хүнд цагт дэд сайд томилж байгаа нь нүдээ олсон шийдвэр гэж огт бодохгүй байна. Тэр яам, тамгын газарт нь асуудал хариуцсан газар, агентлагууд гэж бий. Тийм байхад албан тушаал нэмж байгаа нь маш буруу. Асуудлаа шийдэхийн оронд албан тушаал нэмээд л байгаа энэ Засгийн газраас хүлээх юм бараг алга. Ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрыг хүчээр байлгаад байх нь хэр зохимжтой юм. Огцруулж чадах уу, үгүй юу гэж хүмүүс яриад байна. Ардчилсан нам 42 гишүүнтэй, 32 гишүүний гарын үсгээр л өргөн баригдана. Ер нь бол огцруулна гэхээсээ илүүтэй буруу шийдвэрүүдийг нь засаж залруулъя гэж байгаа юм.

-Танай намын бүлгээс сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан гэсэн. Яагаад ийм өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзээд байгаа юм бэ?

-Ардчилсан нам өмнөх парламентад үндсэндээ арван хэдхэн гишүүнтэй байсан. Харин одоо бол парламентын гуравны нэгийг бүрдүүлж байна. Гэхдээ одоогийн сонгуулийн тогтолцоо маань ард иргэд ч тэр, манай намын хувьд ч тэр яг зөв байна гэж хэлж чадахгүй байгаа. Зөндөө асуудал бий. Тийм болохоор энэ бүхнийг засаж сайжруулах л хэрэгтэй. Ер нь ардчилал, сонгох, сонгогдох эрх, хүний эрх, эрх чөлөөг өглөө бүр л арчиж цэвэрлэж, додомдож байх ёстой. Нийслэлд л гэхэд 1960 хүнийг Хэсгийн ахлагч гээд тавьчихсан. Гэтэл тэр нь нийслэлийн бүтэц орон тоонд байдаггүй. Тэгсэн хэрнээ төсвийн мөнгөөр цалинжаад, намын ухуулагч хийгээд сууж байна. Энэ чинь л хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр. Нэг гараанаас гарч, нэг дүрмээр өрсөлдөх боломжгүй болгож байна.

-Тэгвэл ирэх сонгуулийг яг ямар байдлаар явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм бэ?

-Ерөнхийдөө 126 гишүүнийг тэд болгоё, тойргийг ийм болгоно гэхээсээ илүү сонгуулийг шударга явуулах, оролцоог тэгш хүртээмжтэй болгох, нэг гараанаас гардаг байх гэдэг асуудлыг л ярьж байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүдийн дансыг шууд хааж байгаа асуудал яригдаж, татварын дарамтад оруулж буй гэх шүүмжлэл их байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Татвар байж гэмээнэ төр байна. Гэхдээ төр нь төр шиг байх юм бол татвар төлөгчид төлөхгүй гэхгүй шүү дээ. Гэтэл төр нь төр шиг байж чадахгүй байна. Дөрвөн сая хүрэхгүй хүн амтай хэрнээ 40 сайдтай байхаар чинь татвар төлөгчид яаж дуртай байх юм. Татварыг ер нь багасгах ёстой. Тэгж байж бараа бүтээгдэхүүний өртөг буурна. Ингэж байж илүү олон аж ахуйн нэгжтэй болж, тэд чинь бойжино. Дээрээс нь өнөөдөр банкны зээлийн хүү ямар өндөр байгаа билээ. Ийм хүнд асуудлуудыг даваад арай гэж учраа олох гэж байгаа аж ахуйн нэгжүүдээ төр нь татвараар дарамтлаад, дансыг нь хаагаад байж болохгүй. Тийм болохоор энэ дэд сайд нарын асуудал огт байх хэрэггүй. Төрийг цомхон, төсвийг хэмнэлттэй байлгах хэрэгтэй. Ингэж байж татвар буурна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилтын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулжээ. Нүүрсний экспортыг нэмэг...

img

8 цагийн дараа

Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг

Сергей Пугачёв 1990-ээд онд ОХУ-д томоохон банк байгуулж, улс төр, бизнесийн өндөр хүрээнд танигдсан нэгэн байв. Тэр 1996 онд ерөнхи...

img

8 цагийн дараа

Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц буй нь шаардлагатай нөөцлөх боломжийг булааж байна

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Намрын чуулган өндөрлөх гэж байна. УИХ-ын дэд даргын хувьд та энэ уда...

img

7 цагийн дараа

Хөгжлийн банкны захирлуудыг 40 хувиар цөөлөхөөр боллоо

Хөгжлийн банкны ТУЗ өнөөдөр хуралдаж, банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа. Банкны үйл ажил...

img

7 цагийн дараа

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.24/ 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар, -“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд