гадаад
Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг

Админ
2025 оны 12 сарын 24

Сергей Пугачёв 1990-ээд онд ОХУ-д томоохон банк байгуулж, улс төр, бизнесийн өндөр хүрээнд танигдсан нэгэн байв. Тэр 1996 онд ерөнхийлөгч Борис Ельцинтэй ойр ажиллаж байхдаа Путинтэй анх танилцаж, түүнийг 2000 онд ерөнхийлөгч болсноос хойш тэд өдөржин Кремльд хамт байдаг байжээ. Пугачёв 2000-аад оны эх хүртэл Путины сонгуулийн кампанит ажилд оролцож, түүний найдвартай дэмжигчдийн нэг байв. Харин 2007 оноос тэдний харилцаа муудаж, улмаар 2012 онд Пугачёв Орос дахь бизнесээ алдан Лондон, Парис хотод амьдрах болжээ. Иймээс Пугачёв Кремлийн дэглэмийн эсрэг хамгийн тод дуу хоолойн нэг болсон юм. Пугачёв бол гадаадын шинжээч биш, Путинтэй ойр нөхөрлөж, Кремлийн өнөөгийн дэглэм яаж бий болсныг дотроос нь харж, эцэст нь тэндээс шахагдаж гарсан хүн. Тиймээс түүний үг суртал ухуулга биш, үзэн ядалт ч биш, зүгээр л туршлага дээрээ тулгуурласан онош юм. Иймд барууны нэр хүнд бүхий хэвлэлүүдэд өгсөн түүний ярилцлагуудыг нэгтгэж, орчуулан хүргэж байна.
Дайн гаргах шийдвэр төрийн институцийн шийдвэр биш, зөвхөн Путины хувийн шийдвэр байсан. Зөвлөлдөх, маргах, эргэлзэх зүйл огт байгаагүй. Яагаад гэвэл систем бүхэлдээ нэг хүний айдас дээр суурилдаг. Айдсаа алдах вий гэсэн айдас. Украин баруунтай ойртох тусам, барууны зам сонгох тусам энэ айдас нь нэмэгдсэн. Бүх зүйл нэг хүний айдсаас эхэлж, түүний ашиг сонирхлоор дууссан. Украин барууны зам сонгох нь Путины хувьд геополитикийн асуудал биш, өөрийн системийн аюул байсан. Тиймээс тэр стратеги бодоогүй, харин айдсаа дарах оролдлого хийсэн. Харин “Их Орос” гэдэг ойлголт яг энд хэрэгтэй болсон. Дотооддоо айдсаа барих, гаднаа хүчтэй харагдах, бодит бус домгоор хоосон эдийн засгаа нөхөх. Гэвч айдсаар гаргасан шийдвэр заавал том сүйрэл дагуулдаг. Дайн эдийн засгийг шавхаж, элитийн ашгийг үгүй хийж, “Их Орос” гэх домгийг бодит байдалтай мөргөлдүүлсэн. Айдсаар гаргасан шийдвэр стратеги болдоггүй, сүйрэл болдог.
Орос улс хэзээ ч бодитоор агуу гүрэн байгаагүй, харин агуу мэт харагдах гэж хичээсээр ирсэн суртал ухуулгын машин байсан.Тийм ч учраас энэ улс хуульд биш, ашигт, итгэлд биш айдаст, ирээдүйд биш домогт итгэн амьдарч ирсэн. Иймээс Путин Оросыг удирдаж байгаа юм биш, харин Оросоор дамжуулж элит хэсгийг барьж байгаа юм. Харин Оросын элит хэсэг ашигтай үедээ түүнийг дэмжинэ, ашиггүй бол түүнийг орхино. Энэ бол эх оронч сэтгэл биш, бизнесийн логик. Иймээс Путины төгсгөл хувьсгалаар биш, сонгуулиар биш, “ард түмний сэрэлтээр” ч биш байх болно. Өөрөөр хэлбэл, элитүүдийн тохиролцоогоор, чимээгүй, тайлбаргүй, магадгүй бүр “эрүүл мэндийн шалтгаанаар” түүний төгсгөл ирнэ. Учир нь Путин бол системийн эзэн биш, системийн түр бүтээгдэхүүн. Иймээс түүний айдас ба ашиг ажиллахаа болих мөчид тэр “Их Орос” гэх домогтойгоо хамт алга болно. Түүхийн турш Орос ингэж л оршиж ирсэн. Домгоор өөрийгөө тэжээж, айдсаар өөрийгөө барьж, ашиг дуусах мөчид эзнээ сольж ирсэн. Энэ бол хувьсгал биш, урвалт. Энэ бол Оросын түүх. Харин “Их Орос” гэх ойлголт түүхийн турш бодит сул дорой байдлаа нуух хөшигний үүрэг гүйцэтгэж ирсэн. Айдсыг зөвтгөх шалтаг. Ашгийг хамгаалах хэрэгсэл. Иймээс “Их Орос” гэдэг бол бодит ойлголт биш. Энэ бол эдийн засгийн ч биш, улс төрийн ч биш, түүхийн ч биш цэвэр суртал ухуулгын бүтээл. Айдас ба ашиг дээр тогтсон улс агуу гүрэн болдоггүй. Домог л үйлдвэрлэдэг. Домог дуусах мөчид систем нь дуусдаг. Оросын хувьд энэ мөч аль хэдийн эхэлсэн.
Г.АМАРСАНАА
Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна
Шинэ жилийн баярыг угтан Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна.
...7 цагийн дараа
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэ...
7 цагийн дараа
АН-ын бүлгийн гишүүд “Унасан эдийн засаг – Уруудсан итгэл“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна
Энэ баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд то...
7 цагийн дараа
Улаанбаатар төмөр зам дээр 60 вагон буюу 3600 тонн аи-92 автобензин байна
Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 60 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна. Үүн...
6 цагийн дараа
Х.Энхжаргал: Хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж буурч, үр дүнд хүрсэн
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргалтай ярилцлаа. -Энэ жилийн хувь...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



