Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Хөгжлийн банкны захирлуудыг 40 хувиар цөөлөхөөр боллоо

trend

Админ

img

2025 оны 12 сарын 24

news-img

Хөгжлийн банкны ТУЗ өнөөдөр хуралдаж, банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа.

Банкны үйл ажиллагааны өнөөгийн цар хүрээ, санхүүгийн нөхцөл байдал, хүний нөөцийн бодит чадавх, ажилтнуудын ур чадварыг цогцоор нь үнэлж, банкны цаашдын зорилго, зорилттой уялдуулан орон тооны дээд хязгаарыг тогтоосон байна. Ингэснээр банкны үйл ажиллагааны үр ашиг, засаглалын чанарыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэх юм.

Бүтцийн шинэчлэлийн хүрээнд банкны нийт орон тоог цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 гаруй хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Бүтцийн өөрчлөлтийн үр дүнд Хөгжлийн банк 2026 онд нийт 2 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо гарчээ. Энэ нь банкны санхүүгийн сахилга бат, зардлын үр ашигт байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд хүрэх хүртэл хугацаанд цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэлийг баримталж байгаа билээ. Цаашид уг банкийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах үүргийг банкны Хувь нийлүүлэгч болон ТУЗ-д албан ёсоор даалгалаа.

Цаашид Хөгжлийн банк нь засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог шат дараатайгаар сайжруулж, эдийн засгийн хөгжилд чиглэсэн үндсэн үүргээ үр ашигтай, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна

Шинэ жилийн баярыг угтан Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна.  

...
img

8 цагийн дараа

Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэ...

img

7 цагийн дараа

АН-ын бүлгийн гишүүд “Унасан эдийн засаг – Уруудсан итгэл“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна

Энэ баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд то...

img

7 цагийн дараа

Улаанбаатар төмөр зам дээр 60 вагон буюу 3600 тонн аи-92 автобензин байна

Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 60 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна. Үүн...

img

6 цагийн дараа

Х.Энхжаргал: Хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж буурч, үр дүнд хүрсэн

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргалтай ярилцлаа. -Энэ жилийн хувь...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд