Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Эрээн-Замын-Үүдийн боомтоор ирэх сарын 1-нээс ачааг 24 цагаар татна DNN.mn

trend

img

2022 оны 8 сарын 05

img

82

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН ЧИНГЭЛЭГ СОЛИЛЦОХ ТАЛБАЙГ ӨРГӨТГӨХӨӨР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эрээн-Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байдлаар иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч буй. Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ. Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусах юм. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэх юм. Өнгөрсөн хугацаанд урд хөршийн Тяньжин боомтод гацаад байсан 9000 орчим чингэлгээс өнөөдрийн байдлаар 700 чингэлэг ачаа үлдээд байгаа юм байна.

БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний дагуу долдугаар сарын 23-наас өдөрт 10 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэлсэн бол энэ сарын 2-ноос 100 тээврийн хэрэгслээр 180 чингэлэг нүүрс гаргаж эхлээд байгаа юм. Ингэснээр Замын-Үүдийн боомт дээр хуримтлагдаад байсан нүүрснээс өнөөдрийн байдлаар 90 орчим мянган тонн нүүрс үлдээд байна. Харин чингэлэгт багтахгүй овор ихтэй ачаа барааг тавдугаар сарын 23-наас өдөрт 2-3 тээврийн хэрэгслээр нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 200 орчим техник хэрэгслийг татан аваад байгаа аж.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн байдлаар БНХАУ-ын талаас Ковид 19 халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-ийг хүртэл хилээ хаасан талаар мэдээллээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д тулгамдаад байгаа гол асуудал нь өдөрт 120 орчим чингэлэг орж ирж байгаагаас 50-60 нь л БНХАУ-ын тал руу буцаж байгаа нь тус байгууллагад хоосон чингэлэг хуримтлагдах шалтгаан болж буйг хэлсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хуримтлагдаад байгаа хоосон чингэлгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг Гадаад хэргийн яамаар дамжуулахгүйгээр, бие даан түргэн шуурхай шийдвэрлэхийг даалгаад, төр, хувийн хэвшлийн ачаа тээвэрт ялгавартай хандахгүй байхыг санууллаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Худал мэдээ-fake news”-тэй тэмцэх хуультай болъё хүний нэр төр, ажил хэргийн алдар хүндийг хамгаалъя

Нийгмийг түүчээлэгч, оюун санааг манлайлагч сэтгүүлчид эх сурвалж, үйл баримтыг нягтлахгүйгээр зөвхөн нэг талыг баримталж, ОНМХ-ээр ...

img

8 цагийн дараа

Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын...

img

7 цагийн дараа

ОБЕГ: Өнгөрсөн амралтын өдөр 8 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, нийт 13 түймрийг унтраахаар ажиллаж байна

Түймриин нөхцөл байдлын талаар Онцой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын мэдээлснээр “Он гарсаар нийт 12 аймгийн ...

img

6 цагийн дараа

УИХ-ын хаврын чуулганыг ирэх лхагва гаригт хаана

Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит чуулган хамгийн багадаа 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн хаврын чуулг...

img

6 цагийн дараа

Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш

Социал демократ намын ерөнхий нарийн бичгийн дарга асан (1992-1999) Л.Бямбажаргалтай ярилцлаа. -Социал демократ үзлийн гол тулгуур з...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд