Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Хас, тана, хураа, цомхотго…

trend

Админ

img

2025 оны 7 сарын 07

img

50

news-img

Сангийн сайд Б.Жавхлан “Монголбанкны мөнгөний бодлого хатуу төлөв рүү орж байгааг зарлангаа, төсвийн бодлого хэмнэлтийн горимд шилжинэ” гэж мэдэгдээд байгаа. Үүний дагуу Засгийн газрын бүтээмжийг сайжруулах, хэмнэлтийн горимыг үр өгөөжтэй болгох Үндэсний хороо байгуулах болсон. Хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх гол цөм нь энэ Үндэсний хороо болох юм байна гэж ойлгосон. Хороогоор дутаагүй монголд ингээд хэд дэх ч хороо нь байгуулагдсан юм, бүү мэд. Юутай ч улсын хамгийн том хороо болж таарлаа. Үүний нэг илрэл нь уг хороо нийгмийн хөгжил дэвшилд чиглэсэн хувийн хэвшлийнхний ажлыг илүү дэмжиж ажиллана гэж Н.Учрал сайд мэдэгдэв.

Уг нь хувь нь хувиараа, хувьсгал нь хувьсгалаараа явмаар байх юм. Төр ингэж хувийн хэвшлийг налах гээд байгаа нь илүү сэжигтэйгээс гадна төвөгтэй харагдана. Төрийг бидний ажилд оролцож хутгалдахгүй, хутгалахгүй л байж өгөөч гэж уг нь хувийн хэвшлийнхэн нь өөрсдөө гуйдаг юм. Гэтэл энэ хэд маань гэнэт илүү ихээр хайрлах бодлого зарлаад сэтгэл түгшээгээд байна. Хувийнхны барих сургуульд туслана гэж дайраад парламент даяар томоохон хэрүүл дэгдээд байгааг иргэд анхааралтай ажиглаарай. Улсын сургууль, эмнэлэг нь хүрэлцээ байхгүй ядаж байхад хувийн сургуулийн барилгыг барьж өгнө гээд зүтгээд байдаг Төртэй болчихоод, сүүлдээ үзэл санааны хувьд зүүнтэн баруунтнаа ялгаж салгаж авахдаа тулаад байна.

Ер нь бол хувийнхан өөрсдөө сургуулиа барьчихна. Тэд чинь боловсролын салбарт олон жил бизнес хийж хөлжсөн, хөрөнгөжсөн хэсгийнхэн. Хувийн сургууль, цэцэрлэгүүд манайд асар өндөр өртөгтэй. Мөн улсаас гаргасан хууль журмыг мөрддөггүй. Жишээ нь, аутизмтай хүүхдүүдээс нэг ангид 1-2 хүүхэд суралцуулж, тэднийг нийгэмшүүлэх чиглэлээр ажиллах, элдэв гадуурхалтад өртүүлэхгүй байхаар хуулинд заасан ч түүнийг нь биелүүлдэг сургууль цэцэрлэг байхгүй гэж хэлж болохоор түвшинд л байна. Харин ч бусдаас ялгаатай төрсөн тэдгээр хүүхдүүдийг манай нийгэмд сургууль цэцэрлэг нь шууд утгаар ялгаварлан гадуурхсаар байгааг хүний эрхийн байгууллагууд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг газрууд анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ. Тэдэнтэй ажиллахаас төвөгшөөдөг, авахаас шууд татгалздаг, дээрээс нь энэ чиглэлийн мэргэжилтэнгүй боловсролын салбартай улс орон өнөөгийн энэ хүний эрхийн мэдрэмж асар өндөр болсон дэлхий ертөнцөд байхгүй. Ингээд бас нэг хэсэг орхигдсон бүлэг хүн үүсэж байна гэдгийг яам нь ч мэдрэхгүй байгаа нь дэндүү гунигтай. Энэ бол ганц л жишээ.

Тэгэхээр Төр боловсролын салбарт бизнес хийдэг “том гарууд”-ад үйлчлэх гэж гүймээргүй байна. Тэд чинь бараг дөчөөд жил энэ салбарт мөнгө хийсэн хүмүүс шүү дээ. Түрүүчээсээ вант улсууд болчихсон. Чанаргүй диплом арилжиж монголын оюун тархийг давжааруулсан “гэмт хэрэгтнүүд” гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй.

Тэднийг сургууль нэмж барих, сургуулиудаа өргөтгөхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж эргүүтэж байхаар улсдаа ганц “Эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” бариад өгчих. Үгүй, ядаж улсынхаа сургуульд хөрөнгө оруулалт хийж, тэднийхээ өрсөлдөх чадварт анхаардаггүй юм уу. Энэ өөрөө Төрийн хийх хамгийн хэвийн ажил биш юм уу.

Өдөр шөнөгүй хэмнэлтийн горимд шилжинэ, бүсээ чангална, хална цөөлнө хэмээн араа шүдээ хавиран дөвчигнөх атал нөгөө нүүрээрээ хувийн сургуулийн барилгуудад татварын хөнгөлөлт үзүүлнэ, дэмжинэ гээд хошуу цорвойгоод байх нь үнэндээ гайхаш төрүүлэх юм. Төрийн энэ хоёр өөр нүүрний алинтай нь толгой дохиж мэдлэхээ мэдэхээ байлаа, бид.

2.

Энэ оны төсвийг хэт цамаан байна гэж бид улсаараа шүүмжилж байгаад хангалттай танасан. Ер нь бол төсөв танахад бүх нийтээрээ баярлаж байгаа нь том агуулгаараа юм буруу эргүүлгээр орсны л илрэл. Төсөв танаж байна, монголчууд баярлаж байгаа гэж. Уул нь төсөв том байж гэмээнэ ажил буцалсан, дагаад иргэд нь орлого өндөртэй, амьдрал оволзсон нийгэмтэй орон байна. Бид ядуугаараа түрий барьж гүйсэн, эцэс төгсгөлгүй хардлага сэрдлэг өрнүүлсэн, халамжийн бодлогод алга ташсан, гуйлгачин сэтгэхүйтэй улс орон баймааргүй байна.

Мэдээж төсөвт хяналт тавих ёстой. Улстөрчдийн лоббигоор төсөвт суучихсан, цаг хугацааны хувьд хойшлуулж болох, эсвэл бүр ач холбогдолгүй ажлуудыг хасаж болно. Хасах ёстой. Гэхдээ манайд огт хэрэггүй ажил гэж үзсэн төслүүдэд Богд уулыг нэвтэлж хийх тунел, гүүр байгуулах зэрэг том дэд бүтцийн төслүүдийг жишээ аван ярилцах юм. Үнэндээ мэргэжилтнүүд нь бол нүхэлчихвэл хотын төв Зуунмод хоёрын хооронд 20-оод минут л явдаг болох байлаа даа гэж ихэд харамсангуй хэлж байна. Тэгвэл зүүн салаа явах, Зуунмод орох хоёр цаг хугацааны хувьд адилхан болж, хот маань илүү тэлэх, бөглөрөл түгжрэлдээ баригдсан бүгчим энэ байдалд өөрчлөлт орох байлаа даа.

Яг одоо хүмүүс төсвийн тодотголыг тойрон ярьцгааж байна. Гэхдээ учир утгагүй хас, тана, хураа, цомхотго гэж орилмооргүй байна. Бүх асуудалд ул суурьгүй, нэг нэгнийхээ амыг дагаж хуйларсан, тулга тойрсон сэтгэлгээгээр ханддаг байдлаасаа бид гармаар байна. Түүнийхээ оронд төрийн байгууллагуудын төсвийн таналт яг яаж хийгдэхээр байгааг, улстөрчид хэрхэн хандаж байгааг яг одоо гярхай ажигла. Үнэн хэрэгтээ лобби сайтай, данагар сайд нарын төсөвт өнгөцхөн гар хүрч байна. Зарим нь 20 хувь тануулж байхад, зарим нь 2-3 л хувь хасуулж байгаа.

Засгийн газар бол төсвийн тодотголыг төрийн бүтцийг тонгочуулж хийх л төлөвлөгөө дэлгэж байна. Төрийн албан хаагчдын тоог есөн хувь бууруулах, агентлагуудыг нэгтгэх, заримыг нь татан буулгах гарцууд л яригдаж байна. Есөн хувь гэдэг бол өндөр хувь. Төр улам чадваргүй болно. Дадлага туршлага суусан боловсон хүчнүүдээ гэнэт ийм байдлаар гудамжинд гаргадаг байдлыг дэмжиж болохгүй гэж би хувьдаа харж байгаа. Эргээд үүнийхээ төлөөсөнд өндөр өртөг төлнө. Гэвч эд өнөө маргаашаа аргацаах байдлаар тулгарсан асуудлуудаа түр шийдэхийг илүүд үздэг. Төрөө тамирдуулах биш, зөв, тунгалаг төрийг босгох нь энэ улсад хэрэгтэй байна.

Төсвийн алдаатай бодлогын уг үндэс болсон хүчин зүйлсийн нэг нь мэдээж төсвийн хуулийн доголдол. Зүй нь эндээс эхлэх ёстой.

Том төслүүд явах нь үлгэр боллоо гэх яриа мэр сэр явж харагдана. Тэр нь ч юу юм. Ер нь бол том төсөл том зам туулдаг юм байна. Оюутолгойг хар л даа… Том ч шалгуур дундуур явдаг юм байна. Үндэсний хэдэн компаниуд маань чадлаараа л явж байна. Даан ч бид дэндүү будилж төөрөлдсөөр, хайран цаг хугацаагаа алджээ. Харамсалтай харагдаж байгаа биз дээ, аж үйлдвэрийн эрин үед амьдарч байж хөгжлийн төслүүд нь явдаггүй…

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито өнөөдөр Чингис ха...

img

8 цагийн дараа

Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэл...

img

7 цагийн дараа

М.Мандхай: Хорт хавдрын шалтгааны 35 хувь нь буруу хооллолттой холбоотой. Энэ бол агаарын бохирдлоос ч илүү өндөр үзүүлэлт

УИХ-ын гишүүн, ХХАА-ийн үйлдвэржилтийг дэмжих бодлогын ажлын хэсгийн ахлагч М.Мандхайтай ярилцлаа. -Хаврын чуулган өндөрлөх шатандаа...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдс...

img

7 цагийн дараа

Н.Наранбаатар: Баяр наадмын хөтөлбөр “Мөнхөд гэрэлтэх Монгол” гэдэг нэртэй

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын Хувьсгалын 104 жилийн ой...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд