мэдээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Админ
2025 оны 7 сарын 07

24

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл, Баруун эх үүсвэр болон Туул-1 коллекторын ажлын явц зэрэг сэдвээр хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 35 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт нь 78.6 хувьтай байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа”-г танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн худалдан авах ажлуудын хүрээнд шаардлагагүй, удаашралттай зарим ажлыг цуцлах, хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгцээт ажилд хөрөнгө оруулах, Ус сувгийн удирдах газарт Баруун эх үүсвэрийн төсөл болон ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжийн ажлыг урагшлуулах үүрэг чиглэлийг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өглөө.
Үргэлжлүүлэн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалын асуудалд онцгой анхаарах,
- Сэлбэ, Дунд голын тохижилт, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг яаравчил,
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчлалт дүүргүүд рүү шилжсэн. Эдгээр ажилдаа дүүргүүд анхаар. Жишээлбэл, дүүргүүд наадмын хуушуурын зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй асуудал үүсгэсэн байвал АТГ-т шалгуулна.
- Дэд бүтцийн төслүүд, сургууль, цэцэрлэг барих ажлыг яаравчил,
- Зуслангийн зам дагуу элс, хайрга олборлож, газар ухаж сэндийчихийг зөвшөөрөхгүй,
- Туулын хурдны замын газар чөлөөлөлтийг дуусгаж, Тойрог хурдны замын газар чөлөөлөх мэдэгдлийг өгч эхэл,
- Явган замын ажлуудаа эрчимжүүлэх,
- Гандан, Эх нялхас, Тасганы овоо, Дэнжийн мянга, Ногоон нуур орчимд 5000 айлыг дулаалж, янданг буулгах ажлыг эрчимжүүл,
- Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч, баяр наадмын үеэр инженер хангамжийн байгууламжийн тасралтгүй ажиллагаа, үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг чанартай зохион байгуулах, хариуцлагатай жижүүр гаргаж, хариуцлагатай ажиллах зэргийг үүрэг болголоо.





Хийлдэг завьтай салхинд туугдан, нуурын эргээс холдсон охиныг эсэн мэнд олжээ
Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нуу...
6 цагийн дараа
Б.МӨНХБААТАР: 24 МЕГА ТӨСЛИЙГ АВЛИГААС АНГИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар: -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай нэ...
6 цагийн дараа
Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг ...
6 цагийн дараа
Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито өнөөдөр Чингис ха...
5 цагийн дараа
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэл...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд