мэдээ
Б.МӨНХБААТАР: 24 МЕГА ТӨСЛИЙГ АВЛИГААС АНГИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Админ
2025 оны 7 сарын 07

36

Нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар:
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай нэгдсэн төслийн удирдлагын газар 24 мега төслийг нийслэлд хариуцан, зохион байгуулж байгаа. Манай нэгдсэн төслийн удирдлагын газарт дотроо шууд хариуцаж ажиллаж байгаа 7-8 төсөл бий.
Авлигатай тэмцэх газар, Нэгдсэн төслийн удирдлагын газрын зүгээс 24 мега төсөл яригдсанаас эхлээд хамтран ажиллаж байна. Хэдийгээр гадны зөвлөхүүд авч ажиллуулж байгаа боловч захиалагчийн хувьд бид шинэ талдаа байгаа. Тэгэхээр одоо байгаа энэ хууль дүрэм журамд хэрхэн нийцүүлэх вэ, худалдан авалт, сонгон шалгаруулалтад техникийн тодорхойлолт болон ажлын даалгавар боловсруулах бэлтгэл ажлыг яаж хангах вэ, барилга угсралтын ажлыг яаж явуулах вэ гээд одоогийн хүчин төгөлдөр даган мөрдөгдөж буй Автозамын тухай хууль, Барилгын тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд нийцүүлэх нь өөрөө их түвэгтэй байдалд байгаа.
Мега төслүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэх нь ч бэрхшээлтэй. Тиймээсэдгээр асуудлаарманай төслийн газарт хууль хяналтын байгууллагуудаас, ялангуяа Авлигатай тэмцэх газрын зүгээс авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэргээр оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Авлигатай тэмцэх газраас санаачилга гаргаж бидэнд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байгаа. Цаашид мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн асуудлуудыг хугацааны хувьд, хөрөнгө оруулалтын хувьд, хүний нөөцийн хувьд зөв зохион байгуулах асуудлаар ч гэсэн Авлигатай тэмцэх газар зөвлөмж дэмжлэг үзүүлж ажиллана. Бас манай талаас 24 мега төслийн чиглэлээр үе шаттайгаар зөвлөмжүүд өгнө. Тэгэхээр энэ чиглэлүүдээр бид цаашдаа Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах болно.
Ө.ХАЛИУНГОО





Хийлдэг завьтай салхинд туугдан, нуурын эргээс холдсон охиныг эсэн мэнд олжээ
Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нуу...
1 цагийн дараа
Б.МӨНХБААТАР: 24 МЕГА ТӨСЛИЙГ АВЛИГААС АНГИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар: -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай нэ...
1 цагийн дараа
Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг ...
1 цагийн дараа
Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито өнөөдөр Чингис ха...
26 минутын өмнө
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэл...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд