мэдээ
“Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэн, дуудлага худалдааг өнөөдөр цахимаар зохион байгуулна DNN.mn
2022 оны 10 сарын 21
1
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг ”Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 21-нд зохион байгуулах гэж байна.
Гойд ашиг шимт үржлийн малыг шалгаруулах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчлан таниулах, уламжлалт мал аж ахуйг ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Шилмэл мал-2022” үзэсгэлэн худалдаа 2 чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүр хаанаас ч орж үзэх боломжтой юм.
Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол Улсад бие дааж баталгаажсан 508, үүлдэр, омгийн малыг үржүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй 36 цэвэр үүлдрийн малыг Монгол Улсад нутагшуулан үржүүлж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны зарчмаар үе шаттай, оновчтой хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.
“Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар хүсэлт ирүүлсэн байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр 800 мянган төгрөг залилжээ DNN.mn
“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, Энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон...
8 цагийн дараа
“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна DNN.mn
“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй н...
8 цагийн дараа
МҮОХ: Биатлоны шигшээ багийн тамирчид тэмцээнээ эхлүүлээ DNN.mn
БНХАУ-ын Харбин хотноо болж буй Ази тивийн 9 дэх удаагийн наадмын 5 дахь өдөр биатлоны шигшээ багийн тамирчид тэмцээнээ эхлүүлээ. Эн...
7 цагийн дараа
“CU” сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, агсам тавьсан эмэгтэйг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn
“CU” сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр гарсан. Тэгвэл тус хэргийг Б...
7 цагийн дараа
Дайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2025 оны 2 дугаар сарын 03-наас 07-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд