Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Д.Жаргалсайхан: Мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд төрөөс яаралтай арга хэмжээ авахгүй бол хүнд байдалд орох нь DNN.mn

trend

АЗЖАРГАЛЫН ГАНТУЯА

img

2022 оны 12 сарын 10

img

1


Өнгөрсөн баасан гаригт “Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ноос “Малын эмч нарын бага хурал-2022” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр Монолын мал эмнэлгүүдийн дундын хоршооны тэргүүн, Өлзийтийн өсөх хоршооны дарга, малын их эмч Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Та бага хуралд “Мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн одоо ба ирээдүй” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ. Мал эмнэлгийн анхан шатны нэгж орон нутгийн мал эмнэлгүүдийг хэлж байна уу, энэ талаар тодруулахгүй юу?

-Хөдөө орон нутагт мал дээр, малтай харьцаж байгаа эмч нарыг мал эмнэлгийн анхан шатны нэгжүүд гэж нэрлэдэг.

Мал эмнэлгийн анхан шатны нэгжийн одоогийн нөхцөл байдлын тухайд Монгол Улсад 70 сая мал тоологдсон. Дэлхийн дунджаар нэг малын эмчид 10 мянган толгой мал оногддог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэг малын эмчид 50-75 мянган мал оногдож байна. Ачаалал ийм өндөртэй, төрөөс болоод малчдаас санхүүжилт бага байгууллага. Малын эмч нарын нийгмийн асуудлыг шийдээгүй учраас мэргэжлээрээ ажиллах малын эмчийн тоо жил ирэх тусам буурч байна. Тэгэхээр нэг эмчид ирэх ачаалал улам нэмэгдэж байгаа. Төр засаг яаралтай мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд арга хэмжээ авахгүй бол үнэхээр хүнд байдалд орох нь. Малын хил дамнасан болоод гоц халдварт өвчнүүд их гарч байхад идэвхтэй ажиллаж байгаа эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж өгөхгүй бол манай улсын хүнсний эрүүл байдал бүрхэг болно.

-Малын эмчийн тоо цөөн, нэг малын эмчид ногдох ачаалал их учраас малаа бүрэн эмчилж чадахгүй байна гэсэн үг үү?

-Монгол Улсын мал эмнэлгийн салбарын ажилчдын 62-63 хувь нь 50-70 насныхан байна. Хамгийн хүнд ажилд гардан оролцдог, нугалдаг хүмүүс ахмад эмч нар. Жил бүр 100 гаруй малын их эмч төгсөж байгаа ч тэдний 10-20 нь анхан шатны нэгж рүү орж ажилладаг. Удалгүй шантраад өөр салбар руу ордог. Хүн эмнэлэг ямар хурдацтай хөгжиж байна, 3.4 сая иргэнд хэдэн арван мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байхад 70 сая гаруй малд 2000 хүрэхгүй малын эмч ажиллаж байна. Төр засаг мал эмнэлэг рүү анхаарч, дорвитой арга хэмжээ авах цаг болсон. Зэрлэг малтай харьцана гэдэг хүнд ажил шүү дээ.

Бид эмнэлэгт нэг шинжилгээ өгөхөд багадаа 10 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхэд нэг малтай харьцахад 1000 төгрөг ч хүрэхгүй, 250 төгрөг шүү дээ. Ийм байхад хэн энд ажиллах вэ. Анхнаасаа төлөвлөгөө, төсөвтэй, зөв зохион байгуулалттай байх ёстой. Мал бол бидний мөнхийн амьжиргааны эх үүсвэр. Тиймээс малын эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Дэлхийд нэг малын эмч дунджаар 16-47 сая төгрөгийн цалинтай. Тэгэхэд манай улс 300-500 мянган төгрөгийн цалинтай. Монгол малын эмч нарын цалин дэлхийн жишгээс 35 дахин доогуур байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан тооцоолоход манай улс түүний 40 хувьтай тэнцэх цалин олгоход л энэ салбар босоод ирэх юм.

-Энэ салбарын ирээдүйн чиг хандлага ямар байна вэ?

-Дундговь, Дорнод аймгийн МСҮТ-д мал эмнэлгийн дунд мэргэжлийн бага эмч бэлтгэдэг анги нээсэн. Тэд гурван жил суралцаад малын бага эмч болно. Зөвхөн хотод их сургуульд сурах биш орон нутагтаа сурах боломжтой. “Эх орны эрүүл хүнс” аянд мал эмнэлгийн тал дээр том заалтыг оруулсан. Үүнийг бас нэг гэгээтэй тал гэж харж байна. Монгол Улс 2018, 2019 оноос халдварт болоод гоц халдварт өвчинд идэгдчихлээ. Малчид хариуцлагагүй, ер нь хаа хаанаа хариуцлагагүй. Бүгд дор бүрдээ хариуцлагатай, үүргээ биелүүлдэг баймаар байна. Малын эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Малын өвчлөлийг яаж бууруулах боломж байна?

-Малын өвчлөл зээрээр хүртэл дамжаад л ороод ирдэг. Үүнийг тэр дор нь хорио цээр тогтоож, малчид ч хамтарч ажиллаад таслан зогсоох ёстой. Хорио цээр тогтоож чадвал болчих л зүйл. Гэтэл хорио цээр тогтоож байтал малчид хариуцлага алдаж малаа аваад нүүгээд явчихдаг. Ийм тохиолдолд төр малчдад арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Тэнд гарсан бүх хохирлыг малчнаар төлүүлдэг болох шаардлагатай. Ийм хатуу шаардлага тавибал малчид илүү хариуцлагажина. Малчидтайгаа хамтарч чадахгүй бол бид дэмий л үр дүнгүй хоосон ажиллаж байгаа хэрэг. Одоо төр засаг малын эмч нартай хамтарч малын өвчлөлийг таслан зогсоох шаардлагатай. Бид морь, нохой мэт зүтгээд байхад төр нь тоохгүй бол ямар хэрэг байх вэ.

-Малын халдварт өвчний тархалтын тал дээр малчдын буруутай үйлдэл ихээхэн нөлөөлдөг гэж ойлголоо. Тэгвэл манай улсын мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа, тогтолцоо хэр зөв явж байгаа вэ?

-Мал эмнэлгийн тогтолцоо олон жил буруу явсан. Дөнгөж өнгөрсөн жилээс л босоо тогтолцоотой арай зөв болж байна. Социализмын үед мал эмнэлгийн тогтолцоо босоо байсан. Тэр үед манай мал эмнэлэг дэлхийн жишигт ойролцоо байлаа. 1990 оноос хойш мал эмнэлэг яамны хавсарга байгууллага болсон. Одоо сайжруулж хуучин байсан зөв системд нь оруулж энэ шинжлэх ухааны байгууллагыг зөв голдиролд нь оруулах юм бол таван жилийн дотор өвчингүй эрүүл малтай болох боломж байна. Ганцхан энэ тогтолцоо үнэн зөвөөрөө явах нь уу, чансаатай мэргэжлийн удирдлага байх нь уу гэдэг чухал.

Малын эмч нарынхаа нийгмийн асуудлаар хөшүүрэгдээд эрүүл мал, махтай болох экспортоо тэлэх боломж бий. тавхан жилийн дотор цоо эрүүл малтай, махтай болох боломж байна.

-Малаа хашаалж эрүүл бүс тогтоох тал дээр та ямар байр суурьтай байна?

-Мал аж ахуй руу чиглэсэн хоёрхон хуулиар бэлчээрийн асуудлыг шийдээд малыг тусгаарлаж хашаалж эрүүл болгох ямар ч боломж байхгүй. Үе шаттай зөв үйл ажиллагаа явуулж байж мал эрүүл болно. Монголын 21 аймгийн малын 17, 18 нь гоц халдварт өвчтэй байхад хаанаас эрүүл мал олж хашаалах гээд байгаа юм бэ.

-Танай хоршоо ямар чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм бэ, анхан шатны нэгжүүдтэй хамтарч ажилладаг уу?

-Манай улсад мал эмнэлгийн анхан шатны 900 орчим нэгж байдаг. Манай хоршоо бизнесийн байгууллага, хамгийн лидер 500 мал эмнэлгийг нэгтгэсэн. Бид хувь хөрөнгөө нийлүүлж байгуулсан. Мал эмнэлгээ унтраахгүйн тулд малын эрүүл мэндийн төлөө улсын хэмжээнд салбарынхаа эмч нарын дунд үйл ажиллагаа явуулдаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг маргааш нээнэ DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, н...

img

8 цагийн дараа

Цэвэр усны шугамд гарсан гэмтлийг засварлаж, зорчих хэсгийг хэвийн болгожээ DNN.mn

ХУД-ийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Андын зам” ХХК болон иргэн Н.Лхагвасүрэн нарын барил...

img

7 цагийн дараа

Чансаа өндөр бөхийн барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлжээ DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төл...

img

6 цагийн дараа

Шинэ жилийн баяраар 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ DNN.mn

Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ о...

img

6 цагийн дараа

Өмнөд Солонгост онгоц осолдож, 62 хүн амиа алджээ DNN.MN

Өмнөд Солонгосын Жоолла мужийн Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд Ням гаригт онгоцны осол гарч, наад зах нь 47 хүн нас барж...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд