мэдээ
Монгол-Оросын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2015 оны 6 сарын 28

25
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Ильяс Умаханов болон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нар “Фашизмыг ялахад Монгол Улсын оролцоо: Түүхэн туршлага ба ирээдүйд сургамжлах нь” сэдэвт бага хурлын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Чита хотод хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн уулзалт хурлын хүрээнд боллоо.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол болон ОХУ-ын хууль тогтоогчид фашизм болон милитаризм хүчний эсрэг Монгол, Оросын ард түмний түүхэн ялалт бол яах аргагүй үеийн үед дуурсагдах ёстойг санал нэгтэйгээр илэрхийлэв.
Түүнчлэн талууд Халхын голын тулалдаанд түүхэн ялалт байгуулсан Зөвлөлт, Монголын дайчдад хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү ялалт нь милитарист Японыг Дэлхийн II дайнд оролцох цаг хугацааг хоёр жил хагасаар хойшлуулсан төдийгүй түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байсан Хятад, Солонгосын ард түмэнд асар их сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм.
Хоёр орны парламентын ярианы уламжлалт сэдэв нь бүс хоорондын хамтын ажиллагааны асуудал байлаа. Талууд эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт Монгол, Оросын хөрөнгө оруулалтыг татах, хилийн дэд бүтцийг сайжруулах, бүс нутгийн аялал жуулчлалын Сибирийн төсөл, Монгол Улсын зүүн бүс нутгийн хөгжлийн талаар анхаарал хандуулав гэж council.gov.ru цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Н.Батцэрэг болон албаны бусад хүмүүс байлцжээ.





Иргэн П.Оюунболд: Үндэслэлгүйгээр автотээврийн албан татварыг 300 хувиар нэмсэн улс дэлхийд байхгүй
Ямар ч үндэслэлгүйгээр автотээврийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн талаар иргэн П.Оюунбол...
8 цагийн дараа
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунд...
8 цагийн дараа
Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 50.000 төгрөгөөр торгожээ
Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ автомашины дугаараа сольж, машины дугаар явдаггүй өдрөө замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх зураг цахим орчин...
8 цагийн дараа
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22....
8 цагийн дараа
Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшил хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ
Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа. -Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын үнийг буулгана. Хэдэн гурилын ү...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд