гадаад
Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Дани тодорчээ

2016 оны 3 сарын 17

40
Дани улсыг ихэнх хүмүүс “Гамлет” эмгэнэлт жүжиг болон Викингчүүдийн үр хойч гэдгээр нь сайн мэддэг. Харин Скандинавын энэ улсын иргэдийг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэжээ. НҮБ өчигдөр 156 орны иргэдийн дунд явуулсан судалгааны тайланг танилцуулж, Дани улсыг дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэж зарласан байна.
Аз жаргалтай Данийн нэгэн иргэн, 39 настай нийгмийн ажилтан Кнуд Кристенсен энэ улсын иргэдийг яагаад хамгийн жаргалтай хүмүүс гэж тодорхойлсныг Дани улсад байгалийн гамшигт үзэгдэл гарах нь маш ховор, хээл хахууль, авилга гэж мэдэхгүй, бас халдлага, үймээн самуун байхгүйтэй холбон тайлбарлажээ.
НҮБ 2012 оноос хойш дэлхийн улс орнуудын дунд аз жаргалын судалгаа явуулж эхэлсэн бөгөөд 5.6 сая хүн амтай Скандинавын энэ жижиг улс хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг тэргүүлжээ.Судалгааг маш олон хүчин зүйл тухайлбал эмнэлгийн халамж үйлчилгээ авах боломж нөхцөл, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажлын байрны аюулгүй байдал, улс төрийн эрх чөлөө, авилгын түвшин зэргийг харьцуулан гаргажээ.
Дани улсад төрийн албаны дээд албан тушаалтнуудын 43 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд хамгийн өргөн хүрээтэй, өгөөмөр нийгмийн халамжийн системтэй улс гэдгээрээ алдартай. Иргэн бүр эрүүл мэндийн үнэгүй эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй эрүүл мэндийн сайн системийн хариуд өндөр татвар төлдөгтөө гомдоллодог хүн маш цөөн. Данийн иргэн ажилгүй боллоо ч нийгмийн халамжийн ачаар гудамжинд гардаггүй. Судалгааг явуулсан Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс “Иргэдийнхээ амьдралыг сайн сайхан, аз жаргалтай байлгах нь улс орон бүрийн зорилго байх ёстой” хэмээн ярьжээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын эхний арван улсын тоонд Дани, Швейцари, Исланд, Норвеги, Финланд, Канад, Нидерланд, Шинэ Зеланд, Австрали, Швед зэрэг орон оржээ.





Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Ул...
1 цагийн дараа
Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж з...
29 минутын дараа
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, ...
4 минутын дараа
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны хуралдаан боллоо
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 ...
16 минутын өмнө
Замын хөдөлгөөний аулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар сан...
40 минутын өмнө
Сэтгэгдлүүд

StephenPrive
right here [url=https://abstractsandessaysforstudents.help]college application essay writing service[/url]

CurtisPneut




CurtisPneut

WaltonSulky
visit this page [url=https://thecoin-ase.net/]coinbase pro[/url]

MichaelUnerb
find more information [url=https://thecoin-ase.net]coinbase pro login[/url]

JoshuaCholf
подробнее
[url=https://pincokazno.org/]здесь[/url]

MarcusRub
ссылка на сайт [url=https://vodkawin.com/]зеркало vodka bet[/url]