мэдээ
“Ulaanbaatar book fair” Чингисийн талбайд болно

2016 оны 5 сарын 06

40
“Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. Уг баяр Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд болж байгаа бөгөөд “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатай аж.
Уг баяр нь олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм.
Мөн энэ өдрүүдэд хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.





Улаанбурханы вакциныг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөр бүр хийж байна
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан шаар...
8 цагийн дараа
Лу.Гантөмөр: АН засгаас гарна
Эдийн засаг, хөгжлийн сайд, АН-ын дарга Л.Гантөмөрөөс байр суурийг нь сонслоо. Тэрээр “Цаашид хамтрал байхгүй. Үүн дээр эргэлз...
7 цагийн дараа
ТБХ: 45Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаан 11 цаг 19 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асууд...
7 цагийн дараа
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Улсын хэмжээнд 2022-2024 оны хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байн...
7 цагийн дараа
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг зу...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд