мэдээ
ТБХ: 45Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Админ
2025 оны 5 сарын 28

17

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаан 11 цаг 19 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаан Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусгасныг дурдаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тооцсон. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45.0 хувьтай тэнцэхээр байгааг онцолсон.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар санал хэлсэн. Тэрбээр, ард иргэдийн худалдан авах чадвар буурч, эдийн засгийн нөхцөл байдал суларч байгаа энэ үед хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэнэ гэх зэргээр макро эдийн засгийн өсөлттэй холбоотой зарим төсөөлөл, тооцоолол хэт өөдрөг байгааг салбарын яамныханд анхааруулж байлаа.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3.-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн гэснийг баримтлан нэг саналаар санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжлээ. Иймд “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалтыг явуулав.
Ингээд хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





О.Уламсайхан: Уулзалтаар хүссэн хариултаа 100 хувь авч чадсангүй
“Огцрох амархан” жагсаалын зохион байгуулагчид Их хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга Л.Га...
7 цагийн дараа
Дархан бэр, Уран бэрээр өргөмжлөх нь Үндсэн хууль болон хүний эрхийг зөрчиж байгааг анхааруулав
“Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачилга, арга хэмжээг төрийн бүх шат...
7 цагийн дараа
Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг Брюссель улсад зохион байгуулна
Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг ирэх сарын 28-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион зохион байгуулах юм байна. Наадмын ү...
6 цагийн дараа
Үүсмэл хогийн цэг байсан газарт 10 мянган мод тарьж ойн зурвас үүсгэжээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар тус дүүргийн 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаа...
6 цагийн дараа
“Guys” хамтлаг “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлнэ
GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо 2025 оны тавдугаар сарын 31-нд “Socialpay Park”-д хи...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд