мэдээ
Дархан бэр, Уран бэрээр өргөмжлөх нь Үндсэн хууль болон хүний эрхийг зөрчиж байгааг анхааруулав

Админ
2025 оны 5 сарын 29

37

“Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачилга, арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага зохион байгуулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төсвийн санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэн зарцуулах зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзах, чиглэлээр 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “Жендэрийн үндэсний шинжээчийн бүлгийн дүгнэлт”-ийг аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн засаг дарга, жендэрийн салбар хорооны дарга нарт 2025.05.27-ны өдрийн 136 тоот албан бичгээр дахин хүргүүлж ажиллажээ.
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанд дээрх агуулга, нөлөөлөл бүхий үйл ажиллагааг зарим төрийн болон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд дараах үйл ажиллагааг Жендэрийн салбар зөвлөл, хороо авч хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.
“Дархан бэр” өргөмжлөх түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Олон Улсын гэрээ конвенцид заасан хүний эрхийг зөрчиж байгаа талаарх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дүгнэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бүх шатны төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад хүргүүлэх;
Жендэрийн үндэсний хорооны албан ёсны цахим хуудаст (https://www.ncge.gov.mn) байрших жендэрийн цахим (тест) сургалтад төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтан болон албан хаагчдыг хамруулах, шаардлагатай тохиолдолд танхимын сургалт зохион байгуулах;
Байгууллагын албан ёсны цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уг дүгнэлтийг олон нийтэд сурталчлан таниулах.
Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо





“3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.30/ хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэр...
8 цагийн дараа
SAMSUNG: ХАВРЫН ХЯМДРАЛ ҮНЭ ХАЙЛЛАА
8 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 54.8 хувийн ирц...
8 цагийн дараа
11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагт нээнэ
11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг шинэчилж байна. Тус хэсгийн замыг өнөөдөр 22:00 ц...
7 цагийн дараа
Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татжээ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан юм. У...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд