онцлох-нийтлэл
Нийтлэлч Д.Оюунтуяагийн “Монгол ба америк тамирчны ялгаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

2016 оны 12 сарын 09

1
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Ингээд “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.
Өдрийн сонины нэгдүгээр нүүрнээс Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой хийсэн ярилцлагыг унших боломжтой. А.Сүхбат аварга, Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэдэн хүн Монголын үндэснйи бөхийн холбоог шинэчлэх цаг болсон гэж нэлээд бухимдаж, өнгөрсөн мягмар гаригт хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “А.Сүхбат тэргүүтэй нөхөд Бөхийн өргөөг булаан авч хувьцаат компани болгохоор улайрч байна” хэмээн онцлон хэлжээ.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхлэв. Уг хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байна. Мөн Оффшор дансны хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдааныг манай сонин улс төрийн хоёрдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяагийн “Монгол ба америк тамирчны ялгаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Улс төрийн тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн С.Жавхлангийн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Би 2007 оноос хойш үндэсний ёс заншил, эх оронч үзлээ сэргээе гэж үлгэрлэсээр ирсэн. Энэ бол Монголоо аврах хамгийн том тулгуур бодлого” хэмээн хэлжээ.
Хүчирхийллийн улмаас жилд 1000 гаруй хүн гэмтэж, 20 гаруй хүн амиа алдаж байна. Дэлхий дахины санааг зовоогоод буй зүйл бол хүчирхийлэл. Хүчирхийлэл ил болон далд хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хамгийн аюултай нь далд хэлбэрийн хүчирхийлэл юм. Хэн, хаана, ямар байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа, хэнд ямар тусламж хэрэгтэй байгаа нь тодорхой бус нуугдмал байдаг учраас далд хэлбэрийн хүчирхийлэл хамгийн аюултайд тооцогддог ажээ. Энэхүү мэдээллийг баримт, үйл явдлын зургаадугаар нүүрнээс сонирхон хараарай.
XIV Далай ламын айлчлал өнгөрсөн сард болсон. Энэ айлчлалын эргэн тойронд эрх баригчдаасаа авахуулаад нийгэм даяараа л багагүй шуугьсан. Бүр сүүлдээ “Далай ламд виз олгоогүй бол ийм асуудал гарахгүй. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас С үнэлгээ авлаа”, “Гадаад харилцааны яамнаас нэг ч мэдэгдэл хийсэнгүй”, “Далай лам Монголд ирэхэд Засгийн газрын оролцоо их байсан. Учир нь Засгийн газрын яам, агентлагууд Далай ламд виз олгосон, хил гаалиар нэвтрэх зөвшөөрөл олгосон” хэмээн шүүмжлэх хүмүүс ч байсан. Тэгвэл энэ талаар нэгэн дипломат албан тушаалтантай цөөн хором ярилцлаа. Энэхүү ярилцлагыг манай сонин баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.
Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяатай ярилцлаа. Тэрээр “Зүрхнээс зүрхэнд” цэнгүүнээ хийх гэж байгаа билээ. Тэрбээр “Бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор “Амьдралын нахиа” кино хүмүүст илүү хүрсэн” хэмээн хуучилсан байна. Энэхүү сонирхолтой ярилцлагыг өдрийн сонины арванхоёрдугаар нүүрнээс унших боломжтой.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ





Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналтын шатын шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзад...
7 цагийн дараа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...
7 цагийн дараа
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...
6 цагийн дараа
Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон
Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...
6 цагийн дараа
Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд