мэдээ
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ

2017 оны 5 сарын 02

229
Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий ‘Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2017 оны тайланг хэвлэн нийтэлж салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.
“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 18 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлж ирсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2012 онд 450 байсан бол 2016 онд 350 болон буурчээ. Одоогийн байдлаар 89 сонин, 80 сэтгүүл, 125 телевиз, 56 радио, 96 вебсайт үйл ажиллагаа явуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад 4700 хүн ажиллаж байгаагаас 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй. Үүнээс 2660 нь телевизэд, 380 нь зураглаач, 774 нь нь сонинд, 360 нь радиод, 550 нь вебсайтад ажиллаж байна.
Удирдах ажилтан 14 хувийг эзэлдэг бол бүтээлч ажилтан 44 хувь, техникийн туслах ажилтан 19 хувийг бүрдүүлдэг байна.
Сонинг хэрхэн уншдаг вэ гэсэн судалгаанаас харахад 46 хувь нь тааралдвал уншдаг, 30 хувь нь ажлын байран дээрээ уншдаг, 10 хүн тутмын нэг нь цахимаар, 5 хувь нь өдөр бүр уншдаг хэмээн хариулжээ. 2012 онд 135 сонин 25.8 сая хувь хэвлэгдэж байсан бол 2016 онд 89 сонин 14.8 сая хувь хэвлэгдсэн дүн мэдээ гарсан байна.
Сэтгүүлийн хэрэглээ 2 хувь байгаа бол уншихад 30 минут зарцуулдаг гэжээ. Телевизийн хувьд 2012 онд 132 байсан бол 2016 онд 125 болж буурчээ. Үндэсний хэмжээнд цацдаг 16, Улаанбаатар хотод цацдаг 46, орон нутагт 63 телевиз байна. Хүмүүсийн 75 хувь нь телевизийг өдөр тутам ойролцоогоор 2 цаг үздэг байна.
64 хувь нь фэйсвүүк хэрэглэдэг бол 17 хувь нь твиттер, 47 хувь нь веб сайт хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Мэдээллийн сайт 2012 онд 68 байсан бол 2016 онд 96 болж өсчээ.
О.ӨНӨР





Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналтын шатын шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзад...
7 цагийн дараа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...
7 цагийн дараа
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...
6 цагийн дараа
Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон
Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...
6 цагийн дараа
Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд