Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Нисэх онгоцны буудлын шинэ хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа

trend

img

2019 оны 2 сарын 22

img

262

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг, Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны 29 дүгээр тогтоолоор батлагдсан байна.

Нисэх онгоцны буудлын шинэ хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа

Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар тухайн бүс нутагт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад баримтлах хот төлөвлөлтийн бодлого тодорхой болж байгаа юм. Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, дагуул хаяа хот тосгодыг хөгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт олон улсын шинэ нисэх буудал нь 1695.0 га нутаг дэвсгэрийг хамарч, үүнийг түшиглэн хөгжих шинэ хотыг 51.5 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн бөгөөд нийслэлтэй хурдны авто замаар холбохоор тусгасан байна.

Мөн шинээр байгуулагдах хотод 9479 айл өрх оршин суухаар төлөвлөж байгаа бөгөөд худалдаа, үйлчилгээ хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг бий болгох аж. Мөн төлөвлөлтийн хугацаанд 960 хүүхдийн 7 сургууль, 280 хүүхдийн 12 цэцэрлэг, 670 хүүхдийн 1 МСҮТ, 330 ортой нэгдсэн эмнэлэг шаардлагатай байх тооцоо гарсан байна. Шинэ хотын бүтээн байгуулалтын үйл явцыг 4 үе шатанд хуваан үзэж, 20 жилд багтаан хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Г.Ариунхишиг: Багш нарын үүрэг хариуцлагын хил хязгаар хаана байгаа вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

Боловсрол судлаач Г.Ариунхишиг, Э. Сүндарь нар Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын байрны ачаалал, нөөц боломжийн талаар...

img

8 цагийн дараа

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрү...

img

8 цагийн дараа

ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2025.06.25) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж “Га...

img

7 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж байна. Монг...

img

7 цагийн дараа

Чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн ирц

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ИРЦИЙН МЭДЭЭ /ӨДРӨӨР/ /2025.05.01-2025.05.30/

...
img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд