Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

trend

img

2014 оны 9 сарын 22

img

18

Төрийн ордон, Улаанбаатар хот  Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд улс орон, ард иргэдийн бэлэн байдлыг хангах зорилгоор дараах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

1. Холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурлаар батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орны болон салбар, орон нутгийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжилтийг хангах;

2. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны байгаль орчин, эдийн засаг, нийгмийн амьдрал, хүний эрүүл мэндэд үзүүлэх таагүй нөлөөлөл, үр дагавар, эрсдэлийг нарийвчлан тогтоох, болзошгүй эрсдэлийг даван туулах, өртөх байдлыг бууруулах, өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлд зохицсон аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх, ялангуяа хөрс, бэлчээрийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх;

3. Байгаль орчинд ээлтэй, хаягдал, бохирдолгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгалийн нөөц баялаг түүхий эд, бүтээгдэхүүний зохистой ашиглалт, хэрэглээ, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих;

4. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын хэмжээний яриа хэлэлцээ, арга хэмжээнд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий хөгжиж байгаа улс орнуудад шинэ техник, технологи нэвтрүүлэхболон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдах;

5. Уур амьсгалын шинэ нөхцөлд зохицон амьдрах хэвшил, дадлыг бий болгох талаар иргэд, олон нийт, бүх шатны сургууль, боловсролын байгууллагыг мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрт оруулах.

Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүх шатны байгууллагуудын жил бүрийн төсөвт тусгах, бусад дотоодын болон олон улсын эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авах, зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд тайлагнаж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын ...

img

8 цагийн дараа

АН-ын бүлэг: “Коксжих нүүрс ба аюулгүй байдал“ сэдвээр мэдээлэл сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаврын чуулганы хугацааны отгон хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар: 1. Нийтийн өмчийн тухай хууль, /шин...

img

7 цагийн дараа

ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын...

img

7 цагийн дараа

Өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаан дүүргийн зургаан байршилд хямдралтай үнээр борлуулагдаж эхэлж байна. Худалдаагаар хонины м...

img

7 цагийн дараа

“Худал мэдээ-fake news”-тэй тэмцэх хуультай болъё хүний нэр төр, ажил хэргийн алдар хүндийг хамгаалъя

Нийгмийг түүчээлэгч, оюун санааг манлайлагч сэтгүүлчид эх сурвалж, үйл баримтыг нягтлахгүйгээр зөвхөн нэг талыг баримталж, ОНМХ-ээр ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд