Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Д.Мөнхтуяа: Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй байлгахын тулд хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй DNN.mn

trend

НАЙДАНГИЙН НАРВАНЧИН

img

2024 оны 3 сарын 29

img

47

news-img

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэр гийн танхимаас өчигдөр “Процессын нээлттэй байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дээд шүүхийн шүүгч нар, Оюуны Инноваци ТББ, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцлоо. Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяатай тус хэлэлцүүлийг үеэр ярилцлаа.


-Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, ил тод, боловсронгуй болгох талаар УДШ-ээс хууль санаачлагчид хүргүүлсэн санал дэмжигдвэл үр дүнд ямар өөрчлөлт гарах вэ?

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстой гэдэгт нийт шүүгчид, гишүүд санал нэгдэж байгаа нь сайн хэрэг.

Шүүгч, өмгөөлөгчид, прокурорууд болон хэрэгт холбогдогчид хэрэг хянан шийдвэрлэгдэх явц ил тод, нээлттэй байх хэрэгтэйг харж байна. Шүүх  хэргийг нууцлаад, аль эсвэл хаалгаа хааж байгаад хэргийг шийдвэрлэх гэсэн санаа зорилго огт үгүй. Яагаад гэвэл шүүгч бол хөндлөнгийн хүн. Харин хэргийг олон нийтэд ил байлгахгүй, хаалгыг хаалттай байлгах сэдэл хэргийн холбогдогч нарт байдаг. Учир нь хувь хүний нууцаа хамгаалах эрхээ тэд эдэлж байгаа юм. Үүний дагуу шүүх хурлыг хаалттай хийх хүсэлт шүүхэд тавьдаг учир шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хаалттай болдог. Шүүх хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.

-Хаалттай шүүх хурлын шийдвэрт иргэд үл итгэсэн байр суурьтай ханддаг шүү дээ. Энэ талаар тодруулбал?

-Шүүхэд итгэх олон нийтийн итгэл хаана үүсэх вэ гэхээр шүүхийн нээлттэй, ил тод байдлаас үүснэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нийтэд ил тод байснаараа “шүүх ямар нэгэн гадны нөлөөлөлгүй, яах аргагүй зөв шийдвэрлэжээ” гэж иргэд хөндлөнгийн дүгнэлт гаргах боломж бүрдэх юм. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл гэдэг бол төрийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл юм. Шүүхэд иргэд итгэхгүй байна гэдэг бол төрийн үйл ажиллагаанд эргэлзэж байна гэсэн үг. Тиймээс зөвхөн шүүгч нар биш хууль тогтооч нар үүнийг ойлгох хэрэгтэй. Шүүхийн үйл ажиллагаа бүхэлдээ хуульд захирагдана. Бид “энэхүү хууль буруу, алдаа байна” гээд дагахгүй гэх эрх байхгүй. Хуулинд юуг гэж заасан байна бид түүнийг л чанд дагаж мөрдөнө. Тиймээс хуулинд хаалттай шүүх хурал явуулах ёстой гэсэн л бол бид хаалттай явуулах ёстой. Тиймээс шүүхийн үйл ажиллагааг нээлттэй байлгахын тулд хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ агуулгыг бидний зүгээс хууль тогтоогч байгууллагад бичгээр хүргүүлж байгаа. Хэрвээ шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстойгоор хуульчлагдвал бид нээлттэй, ил тод байх боломж бүрдэх юм. Үүгээр зогсохгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд ч шүүх хуралд суух нээлттэй болно.

-Шүүхийн байрны стандарт ямар байх ёстой вэ. Монгол Улсын шүүхийн байрууд олон улсын стандартад нийцэж байна уу?

-Ихэнх улс орнуудын шүүхийн байрны стандартууд ижил болчихсон. Америк, Хятад, Солонгос, Сингапур, Канад зэрэг эдгээрт багтана. Шүүхийн байрны стандарт бол зөвхөн шүүгчдэд зориулагдсан зүйл биш. Зарим шүүх танхимд ар гэрийхэн нь шүүх хуралдааныг биеэр ороод үзэх гэсэн ч суух зай байдаггүй. Стандартын дагуу шүүхийн байртай байх нь олон ач холбогдолтой. Жишээбэл, Эрүүгийн хэргийн шүүгчээр ажиллах нь өөрөө эрсдэлтэй. Шүүгчийн гаргасан шийдвэр хэрэгт холбогдогчдын эсрэг бол шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өс хонзонгийн сэдэлтэй зүйлс хэлэх этгээдүүд ч байдаг. Өнгөрөгч онд Америк улсад шүүгч хүнийг гэрт нь хүүгийнх нь хамт буудсан хэрэг гарсан. Тус этгээд Эрүүгийн хэргийг таслан шийдвэрлээд ял оноосон шүүгчид өс хонзонтой байсан. Ийм эрсдэл байдаг болохоор шүүгчийг хэнээс ч айхгүйгээр шийдвэр гаргах орчинг бүрдүүлэх хэрэгтэй юм.

-Жишээлбэл?

-Хамгийн энгийн жишээ нь Олон улсын шүүх байрны стандартад шүүгч, хэрэгт холбогдогч нар танхимын нэг хаалгаар орж, гардаггүй. Шүүгч тусдаа гарч, орох хаалгатай, хэрэгтэн ба хэрэгтний өмгөөлөгч өөр хаалгатай байдаг. Уулзах ямар ч боломжгүй байдаг. Манайд шүүхийн байрнууд олон улсын стандартад нийцэхгүй байна. Монгол Улсын хэмжээнд шүүхийн үйл ажиллагааны зориулалтаар баригдсан нэг ч барилга байдаггүй. Шүүх бүх байрнууд оффис, орон сууцны зориулалттай баригдчихсан барилгууд байдаг. Төр шүүхийн зориулалттай барилгууд барих ёстой. Шүүгч нарыг ая тухтай байхдаа бус шүүх хуралд оролцож байгаа хүмүүст хамаатай зүйл юм.

-Хэлэлцүүлгийн үеэр олон нийт байтугай, хэрэгт холбогдогч талууд зарим нотлох баримттай таницахгүй өнгөрч байна гэсэн. Үүний шалтгаан юу вэ?

-Хэргийн оролцогч талууд бүх баримттай танилцах эрхтэй. Тэдгээртэй танилцалгүйгээр талууд мэтгэлцэх ямар ч боломжгүй. Эрүүгийн зарим хэрэг дээр прокурор цагдан хорих хүсэлт шүүхэд гаргадаг.

Өмгөөлөгч талд ямар баримт дээр үндэслэж байгаагаа үзүүлэхгүй байгаа шалтгаан нь мөрдөн байцаалтын нууцтай холбоотой бол задалж болохгүй. Эцсийн шийдвэрийг шүүгч гаргана. Бүх процессыг шүүх зөвхөн хуулийн хүрээнд явуулдаг. Хэрвээ бүх нотлох баримттай өмгөөлөгч танилцах ёстой гэвэл тэр эрхийг хуульд заах ёстой.

-Шүүх процесс хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй, ил тод байх нь чухал үү?

-Ямарваа нэгэн хэргийн тухай худал мэдээлэл, буруу ташаа ойлголт нийгэмд тардаг. Тиймээс хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд шүүх байгууллагын зүгээс хэрэгт холбогдох нотлох баримт, хэргийн материалыг өмгөөлөгч болон хэвлэл мэдээллийн байгууллагад үзүүлэх нь боломжтой. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа хуулиар тэгэх ямар ч боломжгүй. Энэхүү хууль, эрх зүйн зохицуулалтыг хийгээд өгөөч гэж бид хууль тогтоогч байгууллагад хүсэлтээ өгөөд байна.

-Байгууллага хэрэгт холбох материалаа шүүхээс нууцлах боломжтой юу?

-Ямар нэг компани “энэ бол байгууллагын нууц” гээд тус материалыг шүүхэд гаргаж өгөхгүй байх боломжгүй. Шүүхээс ямар ч байгууллага юуг ч нуух ёсгүй. Харин аливаа байгууллагад хамаарах нууцыг буюу данс тооцоо, нотлох баримт, материал дээр үндэслэж гаргасан шийдвэрээ шүүх олон нийтэд нээлттэй, ил тод байлгах эрхгүй юм. Тиймээс иргэд шүүхийн шийдвэрийг хардах, сэрдэх нь аргагүй. Хардаж, сэрдүүлэхгүй нь тулд шүүхийн зүгээс хэрэгт холбогдох нотлох баримтыг нээлттэй, ил тод байлгахыг санаачлаад байгаа юм.

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл хэр чухал ач холбогдолтой вэ?

-Хамгийн чухал ач холбогдолтой. Өнөөгийн нийгэмд иргэд шүүхэд итгэхгүй байна. Бидний зүгээс ямар ч нуух зүйл байхгүй. Шүүх нийтэд нээлттэй, ил тод байснаараа иргэд шүүхэд итгэх итгэлтэй байх юм. Иргэд шүүх байгууллагад итгэх итгэлтэй байснаараа ямарваа нэгэн танил тал гэж гүйхгүй. Шүүгчид нөлөөлөх оролдлого хийхгүй. Учир нь шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа болохоор тийм ородлого хийхгүй юм. Олон нийт шүүхэд итгэх итгэл олон эерэг үр дагавартай.

-УИХ, Засгийн газар цаг үргэлж хамтарч ажилладаг. Шүүх, УИХ хамтран ажиллах чухал уу?

-Өнөөгийн нөхцөл байдалд шүүх байгууллагад тулгамдаж буй ямар нэгэн асуудлын талаар албан ёсоор Их хурлын нэгдсэн чуулган, Засгийн газрын хуралдаан дээр ШЕЗ, Дээд шүүхийн ерөнхий шүүгч үгээ хэлэх боломжгүй байна. Төрийн бодлого нэг чиг байх ёстой. Шүүн таслах ажиллагаа ил тод байх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь зөвхөн шүүхийн байгууллагаас хамаарах зүйл биш. УИХ шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байхаар хуульчилаж, Засгийн газар стандартын дагуу барилга, байртай болгоход анхаарах хэрэгтэй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УДЭТ-ын засвар дуусаж, үзэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засв...

img

2 цагийн дараа

Цахим “Өдрийн сонин”-ы аппликейшн DNN.mn

Цахим “Өдрийн сонин” аппликэйшн шинэчлэгдэж уншигчид сониноо илүү хялбараар унших боломжтой болсон билээ. Цахим “Ө...

img

1 цагийн дараа

Тавдугаар сарын цаг агаарын төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунд...

img

1 минутын өмнө

Монгол Улсын хүн ам өнгөрсөн онд 47.2 мянгаар нэмэгджээ DNN.mn

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая болж өмнөх оноос 47.2 мянга буюу 1.4 хувиар, өрхийн тоо 983.5 мянга болж өмнөх оноос 41.9...

img

1 цагийн өмнө

Улаанбаатарын 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна DNN.mn

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлө...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд