Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлд 574 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гарчээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 3 сарын 29

img

17

news-img

Улаанбаатар хотыг тойроод газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Газар хөдлөлтийн давтамж, хүч жилээс жилд нэмэгдэж байгааг судалгаагаар баталсан тухай ОБЕГ-аас мэдээлсэн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт Засгийн газраас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Уг журмыг  өнөөдөр 17 дахь жилдээ 16 цагаас хэрэгжүүлэх юм.

Эл өдрийг угтаж ОБЕГ, ШУА-ийн Одон орон гео физикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төв, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсээс хамтарсан мэдээлэл хийсэн. Нийслэлийн барилга байгууламж чанарын хэлтэс нийслэлийн хэмжээнд ашиглаж байгаа орон сууцны болон орон сууцны зориулалттай барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийж пасспортжуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тус газраас 2011 оноос хойш орон сууц болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 976 барилгыг пасспортжуулж, газар хөдлөлтийн үнэлгээ  хийжээ. Уг барилгуудыг 2002 оноос өмнө барьсан бөгөөд 976 барилга пасспортжуулснаас  574 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 205 нь хүчитгэн ашиглах боломжтой, 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.

Тэсвэргүй дүгнэлтэд орсон 574 барилга газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ бүрэн бус,  даацын бүтцийнх нь бат бөх байдал буурсан, нүдэнд харагдахуйц ан цав, хотойлт, хагаралт цууралт үүссэн байдалтай. Дээрээс нь ашиглалт хариуцаж байгаа газрууд засварыгцаг тухайд нь  хийдэггүйгээс   шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ. Холбогдох газруудаас хүчитгэн ашиглах боломжтой 205 барилга дээр Жайкатай хамтран  шийдэл сонгохоор ажиллаж эхэлсэн бол  тэсвэргүй хэмээн дүгнэсэн 574 барилгыг буулгаж шинээр барихаар болжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нөөцийн махыг нийслэлд 28 байршилд худалдаалж байна DNN.mn

Нийслэлд энэ сарын 25-28-ны өдрүүдэд 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны 03 дугаар сарын 11-ни...

img

8 цагийн дараа

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 222 хүн генерал цол хүртсэн байна DNN.mn

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх ц...

img

7 цагийн дараа

Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно DNN.mn

 Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, нутгийн баруун өмнөд болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, ...

img

6 цагийн дараа

Ховд аймгийн Дарви суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Ховд аймгийн Дарви сумын нутагт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 01:48:39 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ т...

img

6 цагийн дараа

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээхээр төлөвлөжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байгаа билээ. Таван шар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

irgen

газар хөдлөлтөд тэсвэргүй хуучин барилгуудын үнэ нь тэнгэрт хадсан, бараг л шинэтэйгээ адилхан түвшинд байгааг ер ойлгохгүй юм. хүчтэйхэн газар хөдлөхөд 1 төгрөгийн ч үнэ хүрэлгүй нурах эд шүү дээ…………………..

Онцлох нийтлэлүүд