Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

НҮБ-ын системийн байгууллагууд хамтран 2023 онд нийт 51.4 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 3 сарын 29

img

12

news-img

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар болон НҮБын хамтарсан Удирдах хорооны өргөтгөсөн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. НҮБ-ын Суурин зохицуулагч, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтран удирдсан энэхүү хурлаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд гарч буй тогтвортой хөгжлийн ахиц дэвшил, үр дүнг хэлэлцэв. НҮБ-ын суурин болон суурин бус 24 агентлаг 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг “Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах”, “Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих”, “Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх” гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхойлсон. Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар дээрх зорилгуудын хүрээнд НҮБаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2023 оны үр дүнгийн тайланг танил цууллаа. 2023 онд НҮБ-ын системийн байгууллагууд хамтран нийт 51.4 сая ам. долларын санхүүжилт бүхий 158 төсөл хөтөлбөрийг хэрэг жүүлсэн байна. Тухайлбал, хүн амын эрүүл урт наслах, амьдралын чанарыг сайж руулах зорилго бүхий хө төл бөрийн үр шимийг 250.000 гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71.000 гаруй иргэд хүртсэн байна. Түүнчлэн, дотоодын нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжлэгийн үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ингэний сүүн бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ. Гамшгийн эрсдэл, үер усны аюулаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хороололд барьсан үерийн хамгаалалт далан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71.000 гаруй иргэд хүртжээ. Доройтсон газрыг сэргээх, бэлчээр хамгаалах үйл ажиллагааны үр дүнд нийт 49.000 гаруй га бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 гаруй га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж байна. Сонгуульд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн квотыг 30аас доошгүй хувьд хүргэх тухай нэмэлт өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусган батлахад НҮБ-ын бодлогын зөвлөмж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Удирдах хорооны хурлыг хааж хэлсэн үгэндээ НҮБын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра НҮБ нь Монгол Улсын хэнийг ч хөгжлөөс орхихгүй, эрх тэгш, хүртээмжтэй тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МИАТ компанийн “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ Ховд аймаг руу хийлээ DNN.mn

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700 агаарын хөлгөөр Ховд аймаг руу орон нутгийн нислэг хийлээ. Уг хөлөг н...

img

7 цагийн дараа

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээжээ. Тухайлбал Бүгд Найрамдах ...

img

7 цагийн дараа

​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сони...

img

6 цагийн дараа

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ 12 нам, 1 эвсэл өгчээ DNN.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 4 дүгээр ...

img

5 цагийн дараа

Нөөцийн махыг нийслэлд 28 байршилд худалдаалж байна DNN.mn

Нийслэлд энэ сарын 25-28-ны өдрүүдэд 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны 03 дугаар сарын 11-ни...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд