Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Шинэ оддын гялалзах талбар: Оюутны лиг

trend

Админ

img

2024 оны 4 сарын 17

img

64

news-img
Коллежийн сагсан бөмбөг аль ч оронд мэргэжлийн спортоос дутахааргүй хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байдаг. 2022 онд Ш.Энхийн-Од Дэйтоны их сургуулийн багт уригдаж, АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн лигт хүчин зүтгэх болсноор бидний сонирхол ч тийшээ зүглэх болсон билээ. Зөвхөн АНУ-ын коллежийн лигээр зогсохгүй, MCBA-аас зохион байгуулдаг Монголын оюутны лигийн тоглолтууд ч залуусын сонирхлыг ихээр татдаг, тренд үйл ажиллагаануудын нэг болжээ. Энэ сарын 282930-ны өдрүүдэд тус лигийн “Final Four” буюу медалийн төлөөх тоглолтууд явагдах аж.
Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд их сургуулийн сагсан бөмбөгийн соёл гэж юу болох, мөн АНУ-ын коллежийн лиг яагаад тийм алдартай байдаг шалтгааныг хамтдаа эргэцүүлэх болно.

Шинэ оддын гялалзах мөч

Jordan_M_flagdunk_BD.jpg
Зураг 1. Эх сурвалж:  Goheels

1982 оны гуравдугаар сарын 29. АНУ-ын коллежийн лигийн шигшээ тоглолтод Жоржтаун “Хояас” баг Хойд Каролина “Тар Хийлс” багтай тунаж үлдэж байв. Нью-Орлинс хотод зохион байгуулагдсан энэ тоглолтыг ордонд 61,612 хүн үзсэн бөгөөд шууд дамжуулалтыг 17.6 сая хүн үзэж байжээ. Тоглолт дуусахаас 20 секундийн өмнө Жоржтауны баг 1 оноогоор тэргүүлж явсан бөгөөд 15 дахь секундэд Хойд Каролина “Тар Хийлс” багийн 23 дугаартай тоглогч дундын зайн шидэлтийг амжилттай хийж, аварга болж байв. Энэ 23 дугаартай тоглогчийн нэрийг Майкл Жордан гэдэг. Тухайн үед Майкл Жордан бидний мэдэх сагсан бөмбөгийн домогт тоглогч биш Жэймс Уорти, Сэм Перкинс гэх мэт багийнхаа од тоглогчдын араас орох тоглогч байв. Энэ түүхэн шидэлтийн дараа түүний багтаа эзлэх байр суурь үлэмж хэмжээгээр ихсэж, дундаж оноо нь 13-аас 20 болж нэмэгдэн, хэвлэл мэдээллийн анхаарал ч түүн дээр төвлөрөх болжээ. Энэ мэтчилэн АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн ирээдүйг тодорхойлох залуу одод уг тэмцээнээс төрдөг бөгөөд үзэгчдийн хувьд шинэ нүүр царай, шинэ тоглогчидтой танилцах нь сонирхолтой байдаг аж.

Хамтдаа илүү хүчтэй

Slide 16_9 - 3.jpg
Зураг 2. Эх сурвалж:  Bleacher Report

АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн тэмцээн тус улсын иргэдийн хувьд зүгээр нэг спорт, зугаа цэнгэл гэхээс илүү нэгдмэл байдлын илрэл, ондоошил нь болж байдаг. Тухайн их сургууль болон бүс нутгийн өв соёл, үнэт зүйл, онцлог зэрэг нь цөм коллежийн багтаа шингэсэн байдаг гэсэн үг. Жишээ нь:

  1. Нью Мексикийн их сургуулийн Лобос баг тус бүс нутагт оршин суудаг Латин Америк гаралтай хүмүүсийг илтгэх бөгөөд багийн нэр нь ч Испани хэлээр чоно гэсэн утгатай аж.
  2. Флорида мужийн их сургуулийн баг тухайн нутгийн уугуул иргэд болох семинолчуудтай гэрээ хийж, тэдний нэр болон онцлогийг ашиглан брэндээ хөгжүүлж байв.
  3. Оклахома муж нь ферм, мал аж ахуйн соёл өндөртэй бөгөөд үүнийгээ даган их сургуулийн багаа “Оклахома мужийн кобойчууд” хэмээн нэрлэжээ.

Дээрх жишээнүүдийн адилаар коллежийн багууд тухайн хот, бүс нутаг, мужийнхаа ондоошлыг олон нийтэд сурталчилж байдаг бөгөөд үүгээрээ дамжуулан хөгжөөн дэмжигчдэдээ хамтын мэдрэмж өгч, эв нэгдлийг нь улам бэхжүүлж байдаг.

3. Заналт дайснууд

Slide 16_9 - 1.jpg
Зураг  3.  Эх сурвалж: Teaser Vision

Олон жилийн турш тасралтгүй өрсөлдсөөр ирсэн багууд заналт дайснууд шиг л болсон байх бөгөөд тэдний өрсөлдөөн уг тэмцээнийг илүү сонирхолтой болгодог. Тухайлбал, Дьюкийн их сургууль болон Хойд Каролинагийн их сургуулийн хоорондох “Цэнхэр цустнуудын тулаан” зөвхөн коллежийн сагсан бөмбөг бус АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн үзүүштэй тулаануудын нэгд тооцогддог. Уг хоёр сургууль анх 1920 онд учраа таарч тоглож байсан ба тэр цагаас хойш нийт 262 удаа бие биеийнхээ эсрэг талбайд гарч байв. Улмаар 100 гаруй жил хуримтлагдсан сэтгэл хөдлөл, үзэн ядалт зэрэг нь тэдний өрсөлдөөнийг кино шиг болгох аж. Үүн дээр үнэнч хөгжөөн дэмжигчид нь нэмэгдсэнээр уг тэмцээнийг спортын тоглолт гэхээсээ илүү муж хоорондын “нөхөрсөг дайн” болгон хувиргадаг.

4. Үнсгэлжингийн үлгэр

Slide 16_9 - 5.jpg
Зураг 4. Эх сурвалж: NCAA

“Гуравдугаар сарын галзуурал” буюу хасагдах шатны тоглолтууд АНУ-ын спорт сонирхогчдын шар үсийг босгож, хүйтэн хөлсийг цувуулдаг бас нэгэн шалтгаан бол хэн ч хэнийг ч хожиж болдог систем юм. Энэ тэмцээнд амжилтаараа шигшигдсэн 68 баг оролцож, “Хож эсвэл гэртээ харь” гэх дүрмийн дагуу нэг л тоглолтоор хувь заяагаа шийддэг. Нэг тоглолтын үр дүн хаашаа ч эргэх боломжтой учир амжилтаараа дээгүүр эрэмбэлэгдсэн баг өөрөөсөө доогуур багт хожигдож, тэмцээнээ өндөрлөх үе ч цөөнгүй бий. Жишээ нь, 2018 онд түүхэндээ анх удаа 16-р байрт жагссан баг 1-р байрт жагссан багийг хожсон тохиолдол гарч байв. Энэ мэт төсөөлшгүй үр дүнгүүд өрсөлдөөнийг улам ширүүн болгож, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэх хүчин зүйл болдог ажээ.

Төгсгөлд нь

Frame 1261156426.png

Ийм шалтгааны улмаас АНУ-ын коллежийн сагсан бөмбөг Үндэсний сагсан бөмбөгийн лигээсээ дутахааргүй нэр хүндтэй байдаг. Зөвхөн тамирчид, арын албаныхан гэлтгүй хөгжөөн дэмжигчид ч энэ тэмцээний амин сүнс болж, тоглолтын үр дүнд нөлөөлөх боломжтой.

Сүүлийн жилүүдэд манай улс ч багийн спортод чамлахааргүй амжилт үзүүлэх болж, түүнийг нь дагаад хөгжөөн дэмжигчдийн тоо эрс нэмэгдэж байна. Нэн ялангуяа Монголын Оюутны лигийн шигшээ тоглолтууд зохион байгуулагдах гэж буй энэ цаг мөчид бид сагсан бөмбөгийн соёл гэх зүйлийн гүн рүү өнгийж, түүгээр дамжуулан олж авах боломжтой эв нэгдэл, баяр баясал, утга учрыг ойлгох нь нэн чухал билээ.

Go MonGOlia, Go for the WIN!

Тасалбар худалдан авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ!

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 1.019.299 тоннд хүрчээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 04 дүгээр сард 1,019,299 тоннд хүрсн...

img

5 цагийн дараа

Л.Чинбатад холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно DNN.mn

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм...

img

5 цагийн дараа

ҮСХ: Нийт айл өрхийн тоо өмнөх оноос 41.9 мянгаар нэмэгджээ DNN.mn

Монгол Улсын нийт айл өрхийн тоо 983.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 41.9 мянгаар нэмэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулаха...

img

5 цагийн дараа

Ирэх сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуу...

img

4 цагийн дараа

Хачгаар дамжих халдварт өвчний тандалт шинжилгээ хийв DNN.mn

Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон АНУ-ын Флоридагийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны эктопаразит болон э...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд