Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхэж байна гэсэн үг DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2024 оны 4 сарын 26

img

145

news-img

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагч Т.Дөлгөөнтэй ярилцлаа.


-УИХ-аас гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг дагаад эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ. Үнэхээр гурилын үнэ буурах уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ баталлаа. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд нь бус Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь уг хуулийн төслийг оруулж ирээд батлуулчихлаа. Сайд гэдэг бол салбарын бодлогыг тодорхойлж, хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар шийдүүлэх үүрэгтэй. Улс талаасаа харвал ХХААХҮ-ийн сайдын шаардлага ер нь байна уу гэж харагдахаар. Энэ ажлыг хэрэг эрхлэх газар нь хийчих юм биш үү гэлтэй харагдсан. Эдийн засаг талаасаа хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, дээрх хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхний тайлбарласнаар хүнсний болоод малын тэжээл, нөөцийг нэмэгдүүлэхэд, стратегийн бүтээгдэхүүн гэх гурилын үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ.

Гэтэл энэхүү шийдвэр нь засаг, төр нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явдгийг бүрэн утгаар нь харуулсан үйл явц. Түүнчлэн бодит байдал дээр Засгийн газрын энэхүү хүлээлт биеллээ олно гэж үзсэн нь хэт хөнгөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг талаасаа маш хортой шийдвэр боллоо.

-Эдийн засагт яг ямар эрсдэл үүснэ гэсэн үг вэ?

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэхээсээ илүүтэйгээр одоо алдагдалтай байгаа төлбөрийн тэнцлийг улам муутгах, төгрөгийн ханшийг улам сулруулах, үндэсний үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг эрсдэлд оруулах шийдвэр боллоо. Тухайлбал, тариаланчдын бодлого алдагдаж, улмаар гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалахад хүндрэл үүсэх төдийгүй санхүүгийн эх үүсвэр нь гажуудах наад захын эрсдэлүүд бий. Цаашилбал, ажилгүйдлийн эгнээг нэмэгдүүлэх, халамжийн бүлгийг зузаатгах урьдач нөхцөл болно гэж харж байна.

– Төлбөрийн тэнцэл гэлээ. Угтаа төлбөрийн тэнцлийг багасгахын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Ерөнхийдөө валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой байтал эсрэгээрээ импортыг идэвхжүүлсэн шийдвэр гэж харж байна уу?

-Яг тийм. Төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд экспортыг нэмэгдүүлж, валютын дотогшлох урсгалыг сайжруулах ёстой. Ковидын үеийг бодоход эдийн засаг харьцангуй өссөн. Гадаад валютын нөөц нэмэгдсэн нь сайн хэрэг ч энэ мэт томоохон шийдвэр хормын төдийд жижиг эдийн засагтай манайх шиг улс оронд гай л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хуримтлагдсан багахан хэмжээний валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, дотоод хуримтлалыг үгүй хийж эдийн засгийн дархлааг сулруулж буй бодлого боллоо. Учир нь энэхүү шийдвэр нь үндэсний үйлдвэрүүдийн оршин тогтнох асуудалтай шууд холбоотой. Товчхондоо эдийн засгийг саармагжуулж байна. Одоо байгаа валютын нөөцийг нэмэгдүүлэх бус шууд гадагш урсах болно.

-Иргэд, малчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Гурилын үнэ ханшийг барьж хэрэглэгчдийн ашгийг хамгаална гэж тайлбарлаж байгаа. Асуудал үүсэнгүүт гэнэт өнөөдөр гурилын үнэ өссөн мэтээр шийдвэр гаргаж байгаа юм. Гэтэл энэ асуудал аль хэзээ үүссэн. Үнэхээр бодлого хэрэгжүүлж байгаа бол гурил үйлдвэрлэгчдийн, цаашлаад тариаланчдын үйл ажиллагааг тогтвортой байх талд дээр улс төр хийлгүйгээр анхаарах ёстой байсан. Улстөрчид ч өөрсдөө энэ салбар луу орох шаардлагагүй байсан болов уу.

Дээрээс нь олон жил газар тариалангийн салбарт шинэчлэл хийгээгүй, тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаараагүй. Халамж болоод байшин барилгад зарцуулдаг мөнгөө валют олдог салбартаа зарцуулах ёстой байсан. Гурил, тэжээлийн эрэлтээс сэргийлэх боломж Засгийн газарт байсан гэсэн үг. Гэтэл УИХ-аар энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгч байгаа нь түр зуурын гал унтраах явцгүй шийдвэр боллоо. Хэдийгээр богино хугацаандаа үнийн хөөрөгдлөөс хамгаалж буй харагдах боловч Оросын үйлдвэрүүдийн эрх мэдэлд орох, тэдгээрээс хараат болох зам руу түлхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ унагах зүйл рүү явж байна гэж дүгнэж байна. Монгол Улсын хувьд өнөөдөр хойд болон урд хөршөөсөө хөгжлийн гол тулгуур салбаруудаараа хараат байгаа. Эрчим хүч, шатахуун, бензин, хүнд үйлдвэрлэлийн түүхий эд гэх мэт зүйлд. Эдгээр нь тухайн улс орны хөгжлийг түрэгсгэх гол хүчин зүйлс байдаг. Гэтэл үүн дээр нэмээд хүнсээ хүртэл хараат болгох гэж байна. Энэ бол том аюул шүү.

-Урт хугацаандаа улс орны эдийн засагт ямар нөлөөлөл учруулах вэ?

-Сая миний хэлээд байгаа хүнсний хараат байдал руу орно. Өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр хямд гурил идэж болох ч маргааш тэдний хүслээр үнэтэй гурил идэх үү, үгүй юү дээрээ тулна. Үүнийг эдийн засгийн дайн гэдэг. Дайнд бид ялагдлаа гэсэн үг. Харин өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр өндөр үнэтэй гурил идэж байгаа ч маргааш хямд гурил идэх боломжийг л нээж өгөх ёстой байсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс хэрэглэгч орон. Гэтэл хэрэглэгч орон гэдэг статусаасаа салж байж бид угтаа хөгжих ёстой юм. Гэтэл хэрэглэгч орон гэх статусыг зузаатгасан явдал боллоо гэж харж байгаа. Импортоор бараа бүтээгдэхүүн хямд ч бай, өндөр үнээр ч бай авна гэдэг бол гадагшаа урсах валютын урсгал нэмэгдэж байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ урсгалыг л багасгах тусам дотоодын эдийн засаг сэргэнэ. Энэхүү урсгал нэмэгдэх тусам дотоодын эдийн засаг суларна гэж ойлгох хэрэгтэй.

Э.ТҮВШИН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт халдварын өндөр идэвхжлийн үе 4-6 сар байна DNN.mn

Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчнөөс Монгол Улсад гурван төрлийн өвчнийг шинжлэн судалж, эмчилж байна. Түгээмэл тарх...

img

4 цагийн дараа

Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн бөгөөд маргааш дуусах юм. Тодруулбал, өнөөдөр Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын т...

img

3 цагийн дараа

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...

img

2 цагийн дараа

Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ DNN.mn

Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн Тулгар т...

img

1 цагийн дараа

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ DNN.mn

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаа...

img

22 минутын дараа

Сэтгэгдлүүд

trend

Балт

Чи битгии мөөр. битгии хуц муу үриин шингэн.

trend

З

Юу гээд хуцаад байгаан. Нус банди дуугүй байсан нь дээр.

trend

Зочин

Татварын хүү амь гэсэн үг. Амьгүй хоорондоо холбоогүй юм гэж үгүй

trend

Зочин

Эдийн засгийн мэдлэгтэй хүнийг засагт оруулахгүй бол зах зээл мэдэхгүй буруу шийд гаргадаг

trend

Зочин

За чи муу битгий хуцаад бай,

trend

Хувийн дугаар 13243

Дотоодынхоо гурил үйлдвэрлэгч нарт гомд.

trend

Зочин

Зах зээлийн хуулиар үнэгүй юм гэж байдаггүй

trend

hi

chi dut nusaa, irgedee demain zorilgiig chi orosiig demain zorilgo bolgoj mushgij tailbarlaj bna, cham sag yumniis ediin zasagch gej balantsag ni baidii, 15 jiliin daria EZ sudalsan gej yarinarai

trend

Солийн Данзан

Бодит үнэнийг хардаг эдийн засагч байхгүй гэж бодож явсан чинь байдаг юм бна. Дөлгөөнд баярлалаа. ЗГ-ын сайд Амарбаясгалан бол сээтэн чихтэй бол чонын бэлтрэг, сэрүүн санаатай бол баруун аймгийнх гэсэн хүрээний хэлц үгийн жинхэнэ төлөөлөл. Орос Украйн хоёр гурил тариагаа борлуулах гэж хэрхэн тэмцэлдэж бгаа билээ. Хүн амаа хямд гурилаар хангах гэсэндээ биш Оросоос татвар гурил тэжээл бордоо авах гэсэн МАН-ын ээлжит урвалт. Хэтдээ амаараа шороо үмхэнэ. Үнэ бууруулах гарц бол бсан. Хүсээгүй Амарбаясгалан нар.

Онцлох нийтлэлүүд