Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

​“Бүтээлч ази” сэдэвт олон улсын хувцас дизайнерүүдийн хамтарсан үзэсгэлэн болж байна

trend

img

2019 оны 6 сарын 25

img

1

СУИС-ийн ДДУС Монголын дизайнерүүд болон үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах, гадаад улс оронтой хувцас загвар, маркетингийн судалгаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, загварын шүүмж судлалын судалгааны чиглэлийг үүсгэн хөгжүүлэх зэрэг үйл явцыг дэмжих зорилгоор бүс нутгийн хувцас загварын үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч БНСУ-д төвтэй Солонгос, Хятадын хамтарсан хувцас загвар судлал, үйлдвэрлэлийн академи, Солонгос улсын хувцас загварын бизнесийн холбоотой хамтран энэ сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл олон улсын хувцас загвар судлалын эрдэмтэн судлаачид, дизайнерүүдийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, загварын шүүмж судлалыг зохион байгууллаа.

Энэ удаагийн үйл ажиллагаа “The Creative Asia” сэдвийн дор явагдах бөгөөд Монгол Улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Узбекистан, Хонг-Конг, Вьетнам, Тайвань, Пакистан зэрэг есөн орны хувцас загвар судлал, загварын бизнес, маркетингийн эрдэмтэн судлаачид, нийт 101 уран бүтээлч дизайнерууд бүтээлээ туурвин оролцож байгаа аж.

ДДУС-ийн дизайн урлагийн профессор Б. Мөнхцэцэг тус арга хэмжээний талаар “Бид 2008 онд анх Монголд ийм арга хэмжээ зохион байгуулж байсан. Тэр үед харьцангуй цөөн улс орнууд оролцсон. Үйл ажиллагааны маань гол зорилго нь азийн бүс нутгийн томоохон хувцас загварын байгууллагуудтай монголын дизайнерүүдийг холбож, цаашид хамтран ажиллах боломж бололцоог хангах юм. Энэ удаад бид загварын шүүмж судлалыг эхлүүлэн зохион байгуулж байгаа нь дизайнерүүдэд үр өгөөжтэй мөн илүү хөгжих боломжийг нь нээж өгнө гэж үзэж байна” гэв.




Н.ЭНХЖИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

оловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-...

img

8 цагийн дараа

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна DNN.mn

Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Т...

img

7 цагийн дараа

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны ай...

img

7 цагийн дараа

Энэ оны нэгдүгээр улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ DNN.mn

2024 оны нэгдүгээр улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг з...

img

7 цагийн дараа

ЭТТ: 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих н...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд