Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлжээ

trend

img

2014 оны 10 сарын 10

img

1

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс боловсруулан гаргасан байна. Судалгааны дүнг нийтэд танилцуулахаар “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг аравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулсан юм. Уг чуулганы хаалт өчигдөр боллоо. Тус тайланг 2012 оноос эрхлэн гаргаж эхэлжээ. Ингэснээр аймаг бүр хөгжлийн бодлогоо тодорхойлох, үнэлэх боломжийг олгохоос гадна орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хэрхэн хамтран ажиллах гарц, шийдэлд хүргэхэд тустай юм байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргахад 140 үзүүлэлтийг харгалзсан аж. Монгол Улс өнгөрсөн жилийн байдлаар өрсөлдөх чадварын оноогоор 2012 оныхоос 39-өөс 62 болж өссөн ч эрэмбийн хувьд ямар ч өөрчлөлт гараагүй аж. Харин аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг тэргүүлжээ. Тайланг зөвхөн аймаг, орон нутгийн удирдлагууд биш, бодлого боловсруулагчид ч ашиглаж байгаа гэнэ. Тайланг үндсэн 140 шалгуур үзүүлэлтээр гаргажээ. Орхон аймаг гэхэд дэд бүтэц, бизнесийн орчин сайн гэсэн дүгнэлт гарчээ. Цаашид энэ давуу талаа ашиглавал илүү амжилт олно гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн хэлж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нам, эвслүүдийн сонгуульд орох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусна DNN.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр ...

img

8 цагийн дараа

Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө DNN.mn

Монголын Оюутны спортын VI наадам энэ сарын 15-нд хөшигөө нээсэн. Спортын 10 төрөлд буюу жүдо бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейб...

img

7 цагийн дараа

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз ...

img

7 цагийн дараа

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ DNN.mn

Нийслэлд 2024 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн өдөр бүр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Өргөтгөсөн худа...

img

6 цагийн дараа

​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сони...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд