Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс тооцно DNN.mn

trend

img

2022 оны 12 сарын 02

img

43

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн 11 дүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгөөд байна.

Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар ...

img

4 минутын өмнө

2023 оны IV улирлын санхүүгийн салбарын тоймыг танилцуулав DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр эрхлэн гаргадаг “Санхүүгийн салбарын тойм” өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тойм гаргалаа...

img

44 минутын өмнө

Хяналтын цэгээр 112 тонн худалдаалах мах нэвтрүүлжээ DNN.mn

Нийслэл хотод Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгээр нэвтэрсэн мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мэдээллийг 2025 оны ...

img

1 цагийн өмнө

Нөөцийн мах худалдаалж буй 117 цэгийг 179 болгож нэмэгдүүлнэ DNN.mn

Нөөцийн махны худалдаа хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийслэлийн 117 цэгээр дамжуулан худалдаалж буй. Тэгвэл маргаашаас эхлэн х...

img

1 цагийн өмнө

Төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаарх эдийн засгийн дүн мэдээг танилцуулъя. Mөнгөний нийлүүлэлт (M2) урьдчилсан гүйцэтгэлээр 41....

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд