Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Доктор Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 14

img

101

news-img

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийн талаар ярилцлаа.


-Та бүхэн гурван жил хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ судалгааг нийгмийн ямар шаардлага, хэрэгцээний дагуу хийсэн бэ?

-Одоогоос хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож, туршилт явуулах гэж байна гэх хэл ам ард иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гарч байсан. Үүний улмаас Засгийн газар хоёр ч том ажлын хэсгийг гарган бүхий л яам, агентлагийн мэргэжлийн хүмүүс тус газарт очиж ажилласан юм.

Мэдээж дээж авч, шинжилгээ хийгээд, дүгнэлт зөвлөмжүүд гаргасан ч төрийн байгууллагынхан хийсэн учраас иргэд үл итгэх байдал үүссэн. Иймээс Засгийн газар бодит нөхцөл байдал ямар байгаа талаар хөндлөнгийн экспертийн судалгаа шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг судлаачдад тавьсан.

Түүний дагуу ШУА-ийн ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Монголын Геодоргеологичдын холбооны мэргэжилтнүүд нэгдэн баг бүрдүүлээд судалгаа хийсэн. Бид анх 2021 онд очиж судалгаа хийх үед туршилтын үйл ажиллагаа эхлэх гэж байсан. Олборлолт эхлээгүй, хүхрийн хүчил шахаагүй үед нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөрсний суурь нөхцөл, ус, ургамлаас шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан дээж аваад, тайлан дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан.

-Засгийн газарт танилцуулсан дүгнэлтээсээ ярихгүй юу?

-Тус газрын ус гэхэд байгалиасаа янз бүрийн уран болон хүнд металл, анион, катионы агуулга өндөртэй буюу ундны усанд тохирох худаг байгаагүй. Газрын гүний уснууд нь ч тохиороогүй. Бид 50 км-ийн радиуст байгаа малчдын худгаас 18-ыг ундны усны шаардлагыг олон дахин үзүүлэлтээр давсан учир ахуйн хэрэглээнд хэрэглэж болохгүй гэх ангилалд оруулсан. Харин зарим нь стандартыг цөөхөн үзүүлэлтээр давсан учраас ийм худгийн усыг тодорхой хэмжээгээр цэвэршүүлээд ууж болно гэх дүгнэлтийг ч гаргасан байгаа. Мөн стандарттай харьцангуй ойролцоо устай байсан худгуудын усыг хэрэглэж болно.

-Тэгвэл хөрсний хувьд ямар дүгнэлт гаргасан бэ?

Хөрсний суурь нөхцөлийг тодорхойлоход ямар нэгэн хүнд металлын бохирдол байгаагүй. Байгалиасаа хүнцлийн агууламж өндөртэй байсан.Түүнээс хөрсний стандартыг давсан сөрөг нөлөө байгаагүй. Малын мах, сүүнд нь ч ямар нэгэн бохирдол илрээгүй. Мөн ургамалд нь уран, торин харьцаа, хүнд металлын агууламж ямар хэмжээнд буйг тодорхойлсноос нэгийг дурдъя. Баруун Баян булагийн газрын доорх усны илэрцэд ойролцоо байсан ургамал нь уран, торин агууламж өндөртэй байсан. Бид 2021 онд суурь нөхцөл байдлыг тодорхойлноосоо хойш 2023, 2024 онд шинжлэх ухаан технологийн төслөө хэрэгжүүлсэн юм. Үүнийхээ хүрээнд 2021 онд судалгаа хийсэн яг тэр цэгүүдээсээ дахин дээжээ аваад, тухайн үед ашигласан арга зүйгээрээ шинжилгээ хийгээд нийт гурван жилийн үр дүнг харьцуулаад явж байна. Үүнээс харахад хөрсөн дээр цөөхөн хэдэн хүнд металлын агууламж ихэссэн, эсвэл өмнө жил нь их байснаа буурсан тохиолдлууд гарсан. Энэ бол наад зах нь гэхэд цаг агаарын нөхцөл байдал муудсан гэх мэт зүйлээс хамаарсан асуудал. Жишээ нь, бид 2021 оны долдугаар сард очиход бороотой, өвс ургамал ургасан сайхан зун болж байсан. Дахин 2023, 2024 оны зун очиход бороо орохгүй, өвс ургамал ургаагүй байлаа. Бороо орохгүй, ургамал ургахгүй байхаар говьд ямар байдаг билээ. Иймэрхүү шалтгааны улмаас бага зэргийн өөрчлөлт гарсан нь энэ юм.

-Тэгвэл усны хувьд урантай холбоотой ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид яг л нөгөө хийсэн худаг, газрын доорх усны үе давхарга бүртээ нарийн судалгаа хийхэд ураны хүдэр агуулж байгаа олборлолт хийсэн давхаргын усанд PH нь хүчиллэг болсон, ураны агууламж нэмэгдсэн, урантай хамт хүхрийн хүчилд уусдаг элементүүдийн агууламж ч ихэссэн өөрчлөлтүүд гарсан. Гэхдээ ураны хүдэр агуулснаас дээд, доод үе давхаргад өөрчлөлт гараагүй. Бид шаардлагатай хяналтуудыг хийгээд явж байгаа. 2025 онд дараагийнхаа судалгааны ажлыг хийгээд манай төсөл дуусна.

-Зарим хүн уранаас их айдаг. Гэтэл АНУ, БНХАУ гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олборлолт хийгээд эдийн засагтаа нөлөөлөл үзүүлж байна. Цаашдаа бид уранаас айгаад яваад байх нь зөв үү?

-Би ингэж боддог юм. Зөвхөн эрсдэлийг л яриад байвал юуг ч бүтээн байгуулж, үйлдвэрлэж, улс орноо хөгжүүлж чадахгүй. Ямар ч зүйлийг хийхэд тодорхой хэмжээний эрсдэл дагалдаж байдаг. Мэдээж бид хөгжих хэрэгтэй. Бид бүгд сайхан амьдарч, илүү өндөр орлоготой, агаарын бохирдолгүй эрүүл орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тиймээс бид үйлдвэрлэл я вуулах хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд баялгаа ашиглах ёстой болно. Бидэнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр л баялаг бий. Нэгдүгээрт, бид үүнийгээ ашиглах нь зөв. Хоёрдугаарт, ямар ч үйл ажиллагаа эрсдэлтэй. Ер нь аливаа зүйл эрсдэлгүй, хор хөнөөлгүй байдаггүй. Харин тухайн эрсдэл, хор хөнөөлийг нь хамгийн доод түвшинд барих ёстой юм. Тэгэхээр технологийнхоо г оримыг сайн барьж, хяналтаа өндөр түвшинд тавьж ажиллах ёстой. Нэг жишээ татъя л даа. Хүн өдөрт 2.5 литр ус уух ёстой гэж байхад би 6 литр ус хэрэглэвэл миний бөөрний ажиллагаа алдагдаж, хавагнана. Хэчнээн ус хоргүй мөртлөө миний биед муу нөлөө үзүүлж байна. Үүнтэй адилхан ураныг технологийнх нь дагуу олборлоод, экспортлох юм бол манай улсын эдийн засагт ач холбогдолтой. Одоо мэдээлэл нээлттэй болсон цаг үе. Тиймээс бид шинжлэх ухааны мэдээллийг илүү сонирхдог, хэрэглэдэг, итгэдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн дам ярианд итгэхээсээ өмнө тухайн сэдвийнхээ хүрээнд мэргэжлийн хүний дүгнэлт, үр дүнтэй танилцсанаар айх ёстой юу, үгүй юу гэдэг тодорхой болно. Ер нь уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хөх сувд-2025” наадмаас 15 км зайд цагаан хил хөдөлж, мөс овоорчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км-т буюу Дээд модот булан гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан ...

img

7 цагийн дараа

Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоо...

img

6 цагийн дараа

Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд т...

img

5 цагийн дараа

“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадам өндөрлөлөө DNN.mn

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж, 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 тө...

img

5 цагийн дараа

Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Судлаач

Тухайн бүс нутагт гүний уснаас гадна хүн амьтанд цусны биохимийн судалгааны мониторинг хийж мэдэгдэнэ

trend

Хяналт

Судлаач доктор гэхэд ямар ч муу юм. Яриа нь хоорондоо уялдаагүй хүхрийн хүчил шахсанаас өмнө сорьц авсан тухай байна. Бас ямар ч мониторингийн судалгаа мэдэхгүй хүн байна

trend

мгл

авилгачид л баахан судалгаа нэртэй захиалга биелуулж тосвоос,гадны луйварчидаас монго авч амташчихсан!
орчны хамаг худаг усыг нь хун уух боломжгуй гээд урьдчилаад дугнэлт гаргаад огчихдог гэнээ,муусайн хуурамч цолтой хоолныы савнууд!

Онцлох нийтлэлүүд