мэдээ
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ

Админ
2025 оны 10 сарын 17

40

Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Төгрөгийн хадгаламжийн 20.2 их наяд төгрөг нь иргэдийнх, 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Валютын хадгаламж 5.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь оны мөн үеийнхээс 18.4 (819.6 тэрбум төгрөг) хувиар өсжээ.
Нийт зээлийн үлдэгдэл 43 их наяд төгрөг байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 7.8 их наяд төгрөгөөр их байгаа аж.
Зээлийн өрийн үлдэгдлийн 59.6 хувь нь иргэдийнх, 38.5 хувь нь хувийн байгууллага, 0.8 хувь нь төрийн байгууллага, 1.1 хувь нь бусад байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 38.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 21.7 хувиар өсжээ. Мөн төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.4 хувийг эзэлсэн.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 609.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тухайн төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувьтай тэнцсэн аж.
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12 хувиар (237.8 тэрбум төгрөг) өсжээ. Ийм төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувь байна.
Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 8 дугаар сарын эцэст 10.6 их наяд төгрөгт хүрсэн юм. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.2 (10.3 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.9 (197.1 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 (97.6 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна
Мөн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 37.6 тэрбум төгрөгөөр буурчээ.
Урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 16.2 хувийг гадаад цэвэр актив, 83.8 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байх юм.
Гадаад цэвэр актив урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.3 их наяд төгрөгөөр буурсан аж.
Дотоод цэвэр актив 37.0 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.





16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй
16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...
8 цагийн дараа
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...
8 цагийн дараа
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 1...
7 цагийн дараа
Д.Эрдэнэбилэг: Амьдралаасаа өдөр бүр талархах шалтгааныг олж сураарай
Сэтгэл зүйч, эерэг сэтгэл заслын зөвлөх Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. -Аз жаргалтай амьдрал гэдгийг та юу гэж тодорхойлох вэ. Энэ цаг ү...
7 цагийн дараа
Б.Дашравдан: Эрээний карго компаниуд нэг удаагийнхаа алдагдлыг монголчуудаар нөхүүлэх гээд байна
Олон улсын худалдааны судлаач Б.Дашравдантай ярилцлаа. -БНХАУ-д энэ сарын 1-нээс эхэлж байгаа татварын шинэ журмын талаар судлаачийн...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд