Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Ц.Болорчулуун: Энэ жил төмсний хангамж тодорхой хэмжээнд багасах ч импортын оролцоотойгоор нөхөж бүрдүүлнэ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 18

img

22

news-img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ургац хураалтын талаар ярилцлаа.


-Энэ жил улсын хэмжээнд хэдэн га талбайд тариалалт хийсэн бэ. Одоогоор ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд нийт 470 мянган га талбайд үр тариа тариалсан. Өнөөдрийн байдлаар үүнээс 290 мянган га талбайг нь хураагаад байна. Ургац хураалтын дундаж нь 61.6 хувьтай байна. Үүнээс үр тариа 75 хувь, улаанбуудай 80.2 хувь, төмс 84.6 хувь, хүнсний ногоо 72 хувь, тэжээл 43.6 хувь, тосны ургамал 36.8 хувьтай үргэлжилж байна. Үр, тариа улаанбуудай бүгд ороод 525 мянга орчим тонныг хураагаад байна. Улаанбуудайн хураалт 80.2 хувьтай 213 мянган тонныг хураагаад байгаа. Ер нь улаанбуудайн хураалт дуусах дөхөж байгаа учраас борлуулалтын шатандаа явж байгаа.

Тариаланчдаас улаанбуудайн үрэнд 7500 тонныг, төрийн өмчит компаниуд хүнсэнд 20 мянган тонныг аваад байгаа. Харин гурилын үйлдвэрүүд 105 мянган тонныг аваад байна. Одоогоор борлуулалт ид явагдаж байна. Ойролцоогоор 30-аад мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа байна гэсэн үг.

-Энэ жилийн хувьд улаанбуудай дутахаар төлөвтэй байгаа гэсэн?

-Тийм. Ийм төлөв гарч байгаа. Гурилын үйлдвэрүүдтэйгээ дүнгээ эцэслэнгүүт, үлдэгдэл улаанбуудайгаа шахаад 100 орчим мянган тонныг импортолно гэж үзэж байгаа. Шийдвэр гарвал импортын тал руугаа орно. Гэхдээ дотоодын тариаланчдынхаа улаанбуудайн борлуулалтыг бүрэн дуусгаад, дараа нь импортын асуудал руугаа орно.

-Улаанбуудайн нийлүүлэлтийг дагаад гурилын үнэ өөрчлөгдөх үү. Яам энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл гурилын гаалийн албан татварыг тэглэсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хугацаанд тодорхой хэмжээний улаанбуудайн гурил импортоор орж ирсэн. Гэхдээ гурилын нийлүүлэлт тасалдахгүй байгаа. Тариаланчдын өнгөрсөн жилийн хугацаанд нөөцөлсөн буудайны үлдэгдэл байсан. Дээрээс нь гурилын нөөцтэй байсан учраас хангамж, нийлүүлэлт тасалдахгүй гэсэн үг. Нийлүүлэлт тасалдахгүй байгаа учраас гурилын үнэ дээр савлагаа гарахгүй гэж үзээд байна. Бид дотоодын 7-8 гурилын үйлдвэртэй удаа дараа уулзалт хийгээд, гурилын үйлдвэрийн үнийг өнгөрсөн жилийн түвшнээс өсгөхгүй байх тал дээр хамтарч ажиллаж байгаа. Үүнд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргах зэрэг бусад талаараа хамтарч, шийдвэрт хүрээд ажиллаж байна. Түүнчлэн баруун аймгуудад гурилын үнийг өсгөхгүй байх тал дээр гурилын үйлдвэрүүд дотоодын тээврийн зардал дээр өөрсдөө дэмжлэг үзүүлээд, энд байгаа үйлдвэрийн үнээр баруун аймгуудад гурилыг хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа. Энэ жилийн гангийн нөхцөл байдал, болц гүйцэхгүй байгаатай холбоотой нэлээдгүй хэмжээний талбай уринш руу шилжиж байгаа. Тиймээс ирэх жилийн тариалалт нэмэгдээд, хуучин хэмжээндээ очно гэж тооцоолж байгаа.

-Гангийн нөхцөл байдлаас болоод энэ жил төмсний тариалалт буурсан гэсэн. Тэгэхээр үнийн хувьд ямар байх бол?

-Энэ жилийн тухайд газар тариалангийн гол бүс нутаг болох Төв аймгийн хойд хэсэг, Дархан, Сэлэнгийн нутгаар нэлээдгүй хэмжээний гангийн нөхцөл байдал үүссэн. Ялангуяа Төв аймгийн Жаргалант сум бол Монгол Улсын нийт төмсний тариалалтын 60-70 хувийг дангаараа хангадаг. Харин энэ жил гангийн улмаас ургацаа алдаж байна. Дээрээс нь Сэлэнгийн бүс нутагт гантай байсан учраас улаанбуудай, бусад тариалалт мөн буурсан. Ер нь энэ жил ургац тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ энэ жилийн ургац хураалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж хангалттай байсан учраас энэ тал дээр саатал гараагүй. Мөн цэргийн алба хаагчид, оюутан сурагчид, сайн дурынхан гээд 30 гаруй мянган хүн ургац хураалтад ажилласан учраас ажиллах хүчний хувьд хангалттай байлаа.

Манай улс сүүлийн арваад жил төмсний хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангаж ирсэн. Жилдээ 160 орчим мянган тонн төмс хэрэглээнд байх ёстой. Өнөөдрийн байдлаар 92 мянган тонн төмс хурааж байна. Ер нь төмсний хангамж тодорхой хэмжээнд багасах байх. Гэхдээ үүнийг импортын оролцоотойгоор нөхөөд бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа. Нийлүүлэлт тасалдахгүй байвал үнэ өсөхгүй шүү дээ. Өнгөрсөн жилийн хувьд төмсний нөөц хангалттай хүрэлцээтэй байсан. Дээрээс нь сая шинэ ургацын төмстэй залгачихлаа. Одоохондоо дутагдаж байгаа зүйл байхгүй учраас үнэ дээр хөөрөгдөөд байх зүйл гарахгүй байх гэж үзэж байна. Харин хавар тийшээ импорттой холбоотойгоор нөхөж борлуулалт хийнэ.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгуул...

img

3 цагийн дараа

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс зүүн зүгт 21 км зайд өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 18-ны 09:34:55 цагт газар хөдө...

img

2 цагийн дараа

Өвлийн Олимпийн галыг арваннэгдүгээр сарын 26-нд асаана

Эртний Олимп хотод ирэх сарын 26-нд болох 2026 оны өвлийн Олимпийн наадмын галыг асаах ёслолыг зохион байгуулах дээд удган ба галт б...

img

31 минутын дараа

16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй

16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...

img

хэдхэн секундын дараа

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...

img

10 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд